Шинэчлэлийн шийтгэл

Түмний татварын мөнгөөр төрийн сайд хийж байгаа хүнд хэл ам, хэрүүл тэмцэл байдаг л юм. Гэтэл тэр бүхэн нь бүүр дэндэж өшөө хорсол, үзэн ядалт болоод явчихлаа. МАН уг нь төр барьж үзсэн тахитай бал тохитой хүлээцтэй бол хүлээцтэй байж болохоор томоохон улс төрийн хүчин мөн. Ялагдсанаасаа хойш сав л хийвэл увайгүй авир, муухай үйлдэл хийгээд байх юм. МAH олон жил төр барьж үзсэн хор нь гарсан улс төрийн хүчин баймаар юмаа.

Сонгуульд ялагдсан шар хор өс хонзондоо болоод юу ч хийхээс буцахгүй улангассан үйлдлүүдийг МАН-ын удирдлагууд бүхэлдээ биш МАН дотроос хэсэг бүлэг нь өдөөгөөд байх юм. МАН-д Ерөнхий сайд гэдэг хараалын ажил -ыг хийж адлуулж явсан лидерүүд бий. М.Энхболд, Сү.Батболд гээд гүтгэх, гүтгүүлэхийг үзсэн дээр нь хүлээцтэй ханддаг томчууд бий. Тэд Ардчиллын үед Ерөнхий сайд байх зовлонг мэдэх ёстой.

Монголын ардчиллын гол ололт бол Кремлийн томилолтоор төр барьдаг байснаа больж ард түмний сонголтоор төрөө сонгодог болсон юм. Тэгэхээр энэ төр бол дуртай ч, дургүй ч олонхын сонгож байгуулсан төр. Хэн нэгэн зальтай амбицтай, хордсон шаралхсан нь дуртай үедээ монгол төрийг доромжилж бусниулж, алж талдаг тэр үе өнгөрсөөн. Аль ч сонгуульд ямар ч нам ялж төр барьж болно. Хэний ч аавын хүү сайд, Ерөнхий сайд хэмээх албан тушаал дээр очиж болно. Ямар ч аавын хүү, ээжийн охин сайд хэмээх албыг хашиж болноо доо.

Түүний ажлыг нь шүүмжилж зааж зурж өгч болдог болохоос сав л хийвэл огцруулна, цааш нь харуулна гэж айлгаад байвал энэ улс оронд Ерөнхий сайд намын дарга болох хүн олдохоо болино байлгүй. Ардчилсан нам үнэхээр муу ажилбал дөрөвхөн жилийн дараа, одоо бол хоёрхон жилийн дараа буцаагаад л МАН авчихна. Тэгэхээр асуудалд шоудалгүй, муу ёрлолгүй, хүлээцтэй бодитой хандаж сурах нь чухал.

Төр барих эрхийг авна, өгнө гэдэг бол цаг хугацаа тэвчээрийн асуудал болоод байна. МАН, АН хоёр бие биентэйгээ эргэж уулзахгүй юм шиг, хамтарч төр барьж яваагүй юм шиг авир гаргаж байна. Нэгэнт л ард түмний сонголтоор төр барих эрхээ алдчихсан юм чинь дөрвөн жил тэвчээртэй хүлээх л хэрэгтэй. Ардчилсан нам 2000-2004, 2008-2012 онд ялагдаж төр барих эрхээ хасуулж явсан. Ганц дайчин Гүндалай, Өдрийн сонин хоёроос бусад нь дуу гардаггүй, улстөрчид нь юун эрх баригчидтай ноцолдох, амиа бодож Америкт сурч, зарим нь Белазын курст явж байв даа.

МАН ямар ажил хийнэ гэнэ түүнийг нь элдэв хорио цээргүй хийлгэж л байсан. Улс төр нэгэнт сонгосон бол дуугүй дөрвөн жил дөмбийдөг хуультай, Гэтэл хордсон шаралхсан МАН, бие даагчид албан тушаалд очиж чадаагүй Ардчилсан намын нөхдүүд засгийн бүх ажлыг дөнгөлж байна. Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын шинэчлэлийн ажил хөдөө, хотгүй нүдэнд харагдаж гарт баригдахаар бүтээн байгуулалт хангалттай хийсэн. Европын олон оронд шинэчлэлийн ажил нь эрчимтэй явагдаж байгаа Засгийн газрын тэргүүнийг цааш харуулж байсан аймшигт түүх байдаг. Үүнийг улс төр судлаачид шинэчлэлийн шийтгэл амслаа гэдэг.

Алтанхуягийн Засгийн газар хуулийн, бүтээн байгуулалтын, боловсролын, боловсон хүчний зэрэг олон шинэтгэл хийсэн. Одоо шийтгэлээ амсах нь энэ үү. Алдаа бий. Гэхдээ шийтгэл, гэсгээл хүлээх хэмжээнд хүрээгүй яваа. Ардчилсан намын Засгийн газрыг эдийн засгийн хүндрэлтэй үед шинэчлэл хийж байгаагийнх нь төлөө алхам бүрт нь нүх ухаж шийтгээд ажлыг нь явуулахгүй хоёр жилийн нүүр үзлээ. Сүүлдээ Алтанхуяг гэдэг хувь хүнийг гэр бүл, охид хүүхдийг нь барьцаалаад ч байх шиг. Ардчилсан намыг төр барь гэж Монголын иргэд сонгосон юм.

Гэтэл Ардчилсан намын гишүүдийг, төрийн сайд нартай нь хамт өдөр бүр шороотой хольж, харааж зүхэж байвал МАН мандана. АН-ыг муулж байвал ирэх сонгуульд МАН ялна гэж ямар зурхайч нь хэлсэн юм бол доо. Харин эсрэгээрээ байж магадгүй. Хууль зүйн сайд Тэмүүжингийн хууль зүйн иж бүрэн шинэтгэл явуулж байгааг эсэргүүцэж болно. Харин түүнийг гадаадын тагнуул, үр хүүхдээ худалдагч гэж хувь хүний нэр төрд нь халдаж болохгүй ээ. Бас хуулийн салбарын шинэтгэлийг зориудаар гацааж бүр болохгүй.

Төрийн сайдуудыг шүүмжилж болно. Харин дээлийг нь нөмөргөн тууж байгаагаар жүжиг тавих нь нүгэл. Хэлмэгдэх зовлон үзсэн ахмадууд МАН-ынхныг төрийн сайдуудаа давхар дээл өмсгөж, нүмгэлээд тууж тайзан дээр гарч ирсэнд үнэхээр дургүй байна билээ. Төрийн сайдуудаа дээлийг нь нөмрүүлж бүсийг нь тайлаад нөмгөн тууж яваад буудчихдаг 1922-1940 оныг санагдуулж байна гэж сэжиглэж хүмүүс олон байв. Тэгээд Төрийн сайдуудаа дээлийг нь нөмөргөж тайзан дээрээс туух нь бас нүгэл гэж бичээд өгөөрэй гэж хүссэн юм.

МАН-д юу болох, юу болохгүйг мэддэг төрийн сайдаас дээш том алба хашиж явсан хүмүүс олон бий. Тэд ядахдаа төрийн сайд байсан хүнийг дээлийг нь давхарлаж нөмрүүлж туугаад явах нь нүгэл наад жүжгээ зогсоо гэж хэлж болноо доо. МАН-ын томоохон улстөрчид сонин, зурагтаар Энэ Алтанхуягийн Засгийн газар шинэтгэл хийхгүй байна гэж нэг их мэргэн хүн болж ярих юм. Намынх нь гишүүдээс өөр сонгогчид МАН-ынхныг гэнэт засраад эргэж гарч ирээд улс орноо хөгжүүлчихнэ гэж сонгогчид үнэмших үү.

МАН-ынхан улс орны эдийн засаг унаж байна, ард түмэн ядуурч байна гэсэн үг сонсохоороо царай нь гэрэлтээд явчих юм. Улс орон уруудаж доройтвол ураа хашхирах шинжтэй. МАН хүний мууд дуртай, хүн шиг гоншигнож байхаар айлын том ах шиг, эцэг хүн шиг хааяа нэг чангахан алгадчихаад явах нь иргэдэд, сонгогчдод таалагдах байх. МАН гэдэг туршлагатай, түүхтэй, залгамж үетэй том улс төрийн хүчний хийдэг ажил дээл нөмөргөх, сайд огцроох ший жүжгээс өөр баймаар санагдана.

Том сөрөг хүчин муу эрх баригчдаас илүү бүтээлч байдаг. Шинэчлэж бүтээж байгаа Засгийн газрын ажилд дэм өгч, түлхэж унагадаг биш түшиж явах цаг. Хуулийн иж бүрэн шинэтгэл хийх гэсэн Засгийн газрын тэргүүний амь насанд халдаж байсан Европ зүгийн шинэчлэлийн шийтгэл, шинэчлэлийн цааз талын Монголд минь битгий орж ирээсэй.

Г.Дашрэнцэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button