М.Энхсайхан Г.Уянга гишүүн уучлал гуйх ёстой

УИХ-ын гишүүн Г.Уянга Яагаад цагдаа дипломат, цагдаа элчин сайд болдог юм бол. Энэ юу гэсэн үг вэ. Цагдаагийн байгууллага өөрөө гэмт хэргийн үүр уурхай, өөрсдөө рэкетчин, шантаажчин гэж хэлжээ.

Харин түүний хэлсэн үг цагдаагийн байгууллагын албан хаагчдад болон зарим улс төрчдөд таалагдаагүй бололтой.

Тодруулбал, МҮАН-ын дарга М.Энхсайхан УИХ-ын гишүүн Г.Уянгыг хариуцлагагүй мэдэгдэлдээ уучлалт гуйх ёстой гэж үзсэн байна. Тэрээр Цагдааг доромжилбол Төрөө доромжилсонтой адилхан.

Уянга гишүүн уучлал гуйх ёстой гэж бодож байна. Монголын цагдаад улс төрчид зөвхөн дэмжлэг л үзүүлэх ёстой. Цагдаа ажлаа хамгийн сайн хийж байгаа төрийн албан хаагчид шүү. Хууль зүйн яам, цагдаагийн хэмжээнд Шинэчлэл гэдгийг бужигнуулах гэж ойлговол ноцтой том алдаа болно шүү гэдгийг хэлэхэд илүүдэхгүй хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.

Т.Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button