Д.Сугарт тохируулж орчуулсан үндсэн хуулийн заалтыг яах вэ

бичгийн хариуд Д.Сугарын цалинг 30 хувиар бууруулж, арга хэмжээ авсан болоод өнгөрөв. Хариуцлага тооцсон тухайгаа өнгөрсөн долоо хоногт хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хурал дээр танилцуулсан ажээ. Үндсэн хуулиар хамгаалуулсан ийм нэгэн үнэт эрдэнэ монголын төрд байх. ТӨХ-ны даргаар ажиллаж байх хугацаандаа Улсын цирк, Говь компанийн хувьчлал, Монголросцветмет-ийн мэдэлд байсан , Баян-Өлгий аймаг дахь Асгат-ын мөнгөний орд гээд хууль бус хувьчлал бүхэнд гар бие идэвхийлэн оролцжээ.

Улмаар Хадгаламж банкны хувьчлал, Жаст группийн удирдлагатай холбоотой асуудал, гадаад дахь оффшор данс, МИАТ- ийн дуулиан түүнийх, хар тамхины хэрэгт хүүгийнх нь нэр холбогдсоноор Д.Сугарын гэх тодотголтой шуугиан шувтрав бололтой. Хэн, хэдэн удаа гэмт хэрэг үйлдсэн нь сонин биш. Харин нэгэнт хийсэн гэм буруу нь нотлогдчихоод байхад яагаад, хэн ч хариуцлага тооцохгүй байна вэ.

Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр байдгийг биеэрээ үлгэрлэж байгаа хүн нь Д.Сугар гэлтэй. Уг нь түүнийг огт шийтгэхгүй гэсэн юм биш. Хууль зүйн сайдаас эхлээд АТГ, УЕПГ-аас удаа дараа бүрэн эрх гэдэг хуяг, дуулга-ыг нь тайлахыг шаардсан. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн тавдугаар зүйлд зааснаар гэж ирээд л Шалгуулахгүй… гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Уг хуулийн заалтыг Д.Сугарт тохируулснаар орчуулж ойлгох гэвэл, Тавдугаар зүйл. Д.Сугарын бүрэн эрхийн баталгаа

1. Д.Сугарыг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасапгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно.

2. Д.Сугар гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ’’ гэж байна.

Цагдаа, прокурорынхон зөрчихийн аргагүй Цэцийн гишүүний эрхийг хамгаалсан заалт ажээ. Гэхдээ энэ зэргийн баримтуудыг дэлгээд байхад чөлөөлөөд явуулчих эрх Цэцийн гишүүдэд бий. Тэд энэ эрхээ хэрэгжүүлэхгүй гүрийсээр байгаа нь олон нийтэд тун ойлгомжгүй болж эхэлж байгаа. Яваандаа арав гаруй жил элдэв нэр хочгүй явж ирсэн Үндсэн хуулийн цэцийн чадамжид ч нөлөөхийг үгүйсгэх аргагүй болсныг учир мэдэх хүмүүс хэлсээр л байна.

Нэгэнтээ Жаст-д баталгаа гаргаж өгсөн нь тогтоогдож, гарын үсэг нь нотлогдвол Цэцийн гишүүнээс нь түдгэлзүүлэх ёстой гэж Хууль зүйн сайд мэдэгдэж байсан. Гэхдээ Цэц ингэж шийдээд байхаар Д.Сугарыг шалгах аргагүй юм байна хэмээн Х.Тэмүүжин сайд учирласан. Цагдаа, прокурорынхон Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн өмнө үнэндээ хүчин мөхөстөж байгааг тэр шуудхан л хэлж байна. Үүнээс болж хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаа алдагдаж байгааг ч хэлж буй.

Харин Х.Тэмүүжин сайд Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагадаа УИХ, Үндсэн хуулийн гишүүний халдашгүй дархан байдлын тухай Үндсэн хуулийн заалтыг яах вэ. Үүнийг би байтугай УИХ дахь олонхи ч өөрчилж чадахгүй. Үндсэн хуулийг УИХ-ын гишүүдийн 3/4 нь санал нэгтэй өөрчлөх учиртай. Гэхдээ салбарын шинэтгэлийн хүрээнд Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой асуудлыг боловсронгуй болгох чиглэл багтсан. Энэ хавар УИХ-д хуулийн төсөл өргөн барина хэмээн дурьджээ.

Энэ хаврын чуулганаас гарах халуухан шийдвэрүүдийн нэг энэ болж таарвал Д.Сугар мэтийн нөхдүүдэд хариуцлага хүлээлгэх гэж ядах зүйлгүй болох нь.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button