Эрчим хүчний 16 компани 415.8 мянган киловатт цаг цахилгаан үйлдвэрлэжээ

нийт 415.8 мянган киловатт цаг цахилгаан үйлдвэрлэснээс, 68 хувийг нь Дулааны IҮ цахилгаан станц дангаараа бүрдүүлсэн байна. Цахилгаан үйлдвэрлэлийн төлөвлөсөн дүн эхний гурван сарын хугацаанд харьцангуй тогтмол байсны зэрэгцээ гүйцэтгэл ч тогтвортой түвшинд хадгалагджээ.

Бүтээгдэхүүний гарцыг эх үүсвэрээр нь харвал салбарын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр 4.8 хувийг бүрдүүлж байхад, 95.2 хувийг уламжлалт аргаар гарган авсан цахилгаан бүрдүүллээ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хувьд Салхит салхин цахилгаан станц дангаараа 50 орчим хувийг, үлдсэн хэсгийг нь усан цахилгаан станцуудын бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна.

Харин дулаан үйлдвэрлэл есдүгээр сараас тавдугаар сарын хооронд үргэлжилдгээс нэгдүгээр сард хамгийн их ачаалалтай байдаг ажээ. Энэ ч утгаараа 2014 оны эхний сард харьцангуй өндөр байсан дулаан үйлдвэрлэлийн төлөвлөгөө хоёрдугаар сараас буурч, гуравдугаар сард 791.1 мянган гкал болсноос гүйцэтгэл нь 96.2 хувийн биелэлттэй байна.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button