Аялал жуучлал нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд эерэг нөлөөтэй

Аялал жуулчлал нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлт, гадаад валютын урсгал, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулахын зэрэгцээгээр ажлын байр шинээр бий болгох хамгийн боломжтой салбарт тооцогддог аж.

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Ажилтай орлоготой Улаанбаатар зорилтын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг хамтран Аялал жуулчлал ба ажил эрхлэлт хөдөлмөрийн яармагийг өчигдөр зохион байгууллаа.

Энэхүү яармаг нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхитэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох зорилготой юм. Мөн энэ жилийн хөдөлмөрийн яармаг аялал жуулчлалын салбарын хүний нөөц, боловсон хүчний чадавхыг сайжруулах, салбарын бизнес эрхлэгчид болон багш оюутны харилцааг тогтоох хамтран ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг тавин ажиллаж байгаагаараа онцлогтой юм.

Аялал жуулчлал ба ажил эрхлэлт хөдөлмөрийн яармаг нь энэ жил долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим компанийн 400 гаруй ажлын байр энэ удаа зарлагдаж байгаа аж. Мөн нийслэлийн Хөдөлмөрийн газар болон төвийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд яармагт оролцож нийслэл, дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн аялал жуулчлалын салбарын ажлын байруудыг нийтэд зарлалаа.

А.Халиун

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button