Яарсан хүмүүст засгийн газар огцорчих юм шиг харагдаж байгаа, гэхдээ тийм юм болохгүй

нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол банк, Статистикийн үндэсний хороо хамтарч энэ оны нэгдүгээр улирлын эдийн засгийн нөхцөл байдлыг гаргасан байна. Засгийн газар өнгөрсөн онд бараа бүтээгдэхүүний өсөлтийг бууруулах зорилттой ажилласан. Инфляци өсч байгаа ч 2012 оныхтой харьцуулахад бага байна. Инфляци өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12,4 хувьтай байгаа нь өнгөрсөн оны гуравдугаар улирлаас эхэлсэн валютын ханшийн өсөлтөөс шалтгаалсан импортлогдсон инфляцийн нөлөө юм.

Энэ өсөлтийг хязгаарлах боломж, нөхцөл бүрдэж байгаа гэж Ерөнхий сайд хэллээ. Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкны зүгээс гаргасан урьдчилсан прогнозоор энэ онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 11.5 хувьд хүрэх бололцоотой аж. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 11.7 хувьтай гарсан. Хөрш орнуудтай харьцуулахад энэ үзүүлэлт өндөр юм байна. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг дээрх хэмжээнд хүргэхэд тодорхой хүндрэлүүд гарахыг Ерөнхий сайд онцолж байна. Энэ нь дэлхийн эдийн засаг хүнд байгаатай холбоотой.

Тэр тусмаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш унасан нь эдийн засгийн өсөлтийг хангахад бэрхшээл учруулах хэдий ч зарим нэр төрлийн экспортын хэмжээ өсчээ. Тухайлбал, өнгөрсөн оны эхний нэгдүгээр улиралд Монгол Улс 82 мянган тонн зэсийн баяжмал экспортод гаргаж байсан бол энэ оны эхний нэгдүгээр улиралд 150 мянган тоннд хүрсэн нь хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Зэсийн баяжмалын экспорт өсөхөд Оюутолгой компаниас гаргаж байгаа зэсийн баяжмал жин даржээ.

Түүнчлэн газрын тосны экспорт өсч, экспортод гаргасан түүхий газрын тосны хэмжээ 1.5 сая баррельд хүрсэн байна. Ийм эерэг үзүүлэлт гарсан ч инфляцийн өсөлт буухгүй байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн оны эхний улиралд инфляци 3.6 хувьтай байсан бол өнөө жилийн эхний нэгдүгээр улиралд энэ үзүүлэлт 3.5 хувьтай гарчээ. Дээрх мэдээллийг хийсний дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгснийг багцлан хүргэе.

-Цэвэр агаар сангийн хэрэгт холбогдуулан таны охин А.Саранзаяаг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байгаа. Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нарт хариуцлага тооцох ёстой гэсэн албан бичгийг АТГ-аас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар хүнийг хэзээ гэм буруутай гэж үзэх вэ гэхээр шүүхийн шийдвэр гарснаар эцэслэгдэх учиртай. Үүнээс өмнө цацаж байгаа бүх яриа, сүржин суртал ухуулга явж байна. Ер нь Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулж ажиллаад хоёр жил шахуу хугацаа болоход хоёр нөхөр ажил хийлгэсэнгүй. Нэг нь Ардын нам, нөгөө нь Авлигатай тэмцэх газар.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд хууль хэрэгжих хугацаа 2014 оны долдугаар сарын 1-н болж өөрчлөгдлөө. Энэ нь Ардчилсан нам Засгийн газраа одоогийнхоор нь авч үлдэж чадахгүйд хүрэв үү гэх ойлголт төрүүлээд байна?

-Саяны УИХ-ын санал хураалт Засгийн газрыг огцруулна гэсэн үг биш. Цаашаа хэлэлцүүлэгтэй, олон процесс хүлээж байна. Засгийн газрын огцруулахыг яарч байгаа, хүсч байгаа хүмүүсийн хувьд хэзээ мөдгүй Засаг огцорчих юм шиг харагдаж, ойлгогдож байгаа. Гэхдээ тийм юм болохгүй. Нарийн яривал цаашаа Үндсэн хуулийн асуудал хөндөгдөх төвөгтэй асуудал юм шүү дээ. Тийм болохоор УИХ-ын саяны санал хураалт эцсийн дүн биш.

-Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа зарлаж чадахгүй хойшлуулж явсаар жил гаруйн хугацаа өнгөрлөө. Таныг Засгийн газрын ажилтайгаа зууралдаад намынхаа төдийл анхаарч чадахгүй байна гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна?

-Ардчилсан нам сайн ажиллаж байгаа гэдгийг ард түмэн хэлж байгаа. Сайн нэрийг хүсээд олдоггүйг Ардчилсан нам олсон, муу нэрийг хусавч арилдаггүй зүйл хэвээрээ байгаа. Сайныг муу болгон харагдуулах гэсэн оролдлого бас бий. Саяхан Сант марал-ын судалгаа гарсан, харьцангуй дүн нуруутай судалгаа гаргадаг. Энэ судалгаагаар ард түмэн Засгийн газрыг нээлттэй болсон, мөн сүүлийн 20 жилд хийгээгүй бодитой ажлуудыг хийж эхэлсэн гэж үзэж, үнэлсэн байна лээ. Одоо тэгэхээр Ардчилсан нам өшөө илүү нягтарч, өшөө илүүг хийх бүтээх цаг үе дээрээ байна.

-Эдийн засагт хүндрэл үүссэний хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга мэдэгдсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Хүн хүний хардаг өнцөг өөр. Би та бүхэнд дөнгөж сая эдийн засгийн бодит байдлыг танилцуулсан.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүллээ ч үр дүн харагдахгүй байна гэх. Энэ онд үргэлжлүүлэх үү?

-Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг үргэлжлүүлнэ. Тэгэхдээ нефтийн бүтээгдэхүүн, махан дээр үргэлжлүүлнэ.

-Хятадын хөрөнгө оруулалттай банк Монголд салбараа нээх болсон тухай сүүлийн үед нэлээд яригдах боллоо. Засгийн газар хэр судалгаа хийсэн бэ?

-Эцсийн шийдвэрийг УИХ гаргах ёстой. Гэхдээ үүнээс өмнө нөхцөл байдлаа сайн үнэлж дүгнэх ёстой. Тухайлбал, банкийг оруулаад ирэхэд ямар хүндрэл гарах юм, манай банкуудад өрсөлдөх чадвар байна уу. Сөрөг үр дагавар гарвал ямар хүндрэл гарах уу гээд энэ бүгдийг дүн шинжилгээ хийж байж шийдвэр гарна.

О.Ууганжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button