Туул голын эрэг дээр баригдсан барилга иргэдэд хохирол учруулж болзошгүй

, Сайжруулсан зуух, түлш хэрэглэх стандарт бүсэд мөрдөх журмын төсөл, Нийслэлд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломж судалгааны ажлын танилцуулга, Нийслэлээс тендер авсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, чанаргүй, хангалтгүй ажилдаа хариуцлагагүй ажилласан аж ахуйн нэгж байгууллагуудыг нэрлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Хоёр дүүргийн 19 га газарт цэвэрлэгээний огтлол хийнэ

Жил бүр Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын тушаалаар тухай жилд бэлтгэх модны хэмжээг тогтоодог. Тиймээс энэ онд сайдын тушаалаар нийслэлийн 19 га газарт цэвэрлэгээний огтлол, 200 га газарт ойн цэвэрлэгээ хийхээр баталжээ. Цэвэрлэгээний огтлолыг нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэгт хийхээр болжээ. Харин нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар энэхүү ажлыг хийх эсэхийг шийдэх учраас хэлэлцэж байгаа юм. Өнгөрсөн онд энэ үйл ажиллагааг хийгээгүй.

Учир нь цэвэрлэгээний огтлолыг мэргэжлийн байгууллага хийдэг байна. Гэвч 2012 онд огтлол хийсэн есөн байгууллагын нэг нь л нөхөн сэргээлтийг хийж, журмын дагуу ажиллажээ. Дашрамд дурдахад огтлол хийсэн байгууллагууд модыг гоожин хэлбэрээр бэлтгэж нутгийн иргэдэд өгөх үүрэг хүлээдэг байна. Ингээд энэхүү асуудлыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал руу асуудлыг шилжүүлсэн юм.

Ирэх есдүгээр сарын 15-наас сайжруулсан зуух, түлшинд холбогдох журмыг мөрдүүлэхээр боллоо

Сайжруулсан зуух, түлш хэрэглэх стандарт бүсэд мөрдөх журмыг зайлшгүй мөрдүүлэх хэрэгтэй тухай албаны хүмүүс онцоллоо. Учир нь холбогдох хууль тогтоомжийг судлахад журам байх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Агаарын бохирдлыг бууруулах үүднээс айлуудад сайжруулсан зуухыг тарааж байгаа. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 156 мянган зуух тараажээ. Харин оны сүүлээр зуухны тараалт 170 мянга болох аж.

Харин иргэд зуухыг худалдах болон бусдад дамжуулах гэх мэт зөрчил гаргадаг. Тиймээс нийслэлийн удирдлагууд энэхүү журмын төслийг дэмжиж хариуцлагыг тодорхой болгох санал хэлж байлаа. Ингэснээр нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар дэвшүүлсэн саналыг тусган журмын төслийн Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд хүргүүлэх юм. Харин яам өөрсдийн саналыг нэмж холбогдох яамаар батлуулах юм. Тиймээс уг журмыг ирэх есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэх тухай хэлсэн юм.

Аялал жуулчлалын чөлөөт бүсийг бий болгох боломжтой

Нийслэл хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар байгуулсан. Ажлын хэсэгт олон байгууллага орж ажилласан юм. Харин энэхүү ажлын хэсгийн судалгааны тайланг өчигдөр болсон нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар танилцууллаа. Эдийн засгийн чөлөөт бүс гэдэг нь газарзүй хязгаарлагдсан, үйл ажиллагааны аюулгүй байдал хангагдсан, удирдлага менежмент нь бие даасан, үйл ажиллагаа нь ашигтай байдаг, гаалийн бүсээс тусгаарлагдаж татварын хөнгөлөлт эдлэх нөхцөл бүрдсэн газар юм.

Өнөөдрийн байдлаар худалдаа, эдийн засаг, аж үйлдвэр, экспорт гэх мэт 3500 гаруй чөлөөт бүс байдаг гэнэ. Манай улсын хувьд 2002 оны УИХ-аар батлагдсан чөлөөт бүсийн тухай хуулиар хөдөө аж ахуй, аялал жуулчлал, худалдаа гэх мэт таван чиглэл байж болно хэмээн заасан байдаг ажээ. Харин дээрх ажлын хэсэг уг таван чөлөөт бүсийн аль нь манай улсад байж болохыг судалсан байна. Тиймээс судалгаагаар аялал жуулчлалын чөлөөт бүсийг байгуулах нь тохиромжтой гэж үзжээ. Ингэж хөгжүүлэхдээ дөрвөн төрлийн үйл ажиллагааг хийх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн тухай албаны хүмүүс хэлсэн.

Тухайлбал, Хөшөгтийн хөндийн байгуулагдах олон улсын нисэх буудлыг түшиглэн чөлөөт бүс байгуулах асуудлыг холбогдох төвшинд шийдвэрлэх асуудлыг хэлж байлаа. Харин нийслэлийн Удирдлагууд чөлөөт бүс байгуулах хэрэгтэй хэмээн дэмжиж байсан юм. Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаар иргэд хохирол учруулж болзошгүй асуудлыг хэлсэн юм. Тодруулбал, Маршлын гүүрнээс Зайсангийн гүүр хүртлэх Туул голын эрэг дагуу барилга баригдаж байгаа асуудлыг энэ удаагийн хуралдаанд танилцууллаа. Энэ хэсэг нь цэвэр усны онцгой хамгаалалтын бүс газар ажээ.

Гэтэл Могул Ибиз ХХК голын эргийг түрж, бургасыг нь унаган барилгын ажил эхлүүлсэн байгаа гэнэ. Тиймээс нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас 40 сая 914 мянган төгрөгийн экологийн хохирлыг тооцуулан цагдаагийн байгууллагад хүргүүлжээ. Түүнчлэн тус хэсэгт Стандарт групп хэдийнэ барилга барьсан байгаа тухай холбогдох хүмүүс хэллээ. Одоогоор энэ хэсэгт зургаан байгууллага газар эзэмшиж байгаа юм байна. Тийм учраас нийслэлийн удирдлагууд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ асуудлыг даруй шийдвэрлэх хэрэгтэй тухай хэллээ.

Г.Баярцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button