М.Энхболд хууль бус зөвшөөрөл өгөөгүй бол, Эко констракшн эрх хэмжээгээ хэтрүүлээгүй бол хүү үхэхгүй байсан

хугацаа өнгөрч байна. 2012 оны есдүгээр сарын 17-нд эл эмгэнэлт хэрэг гарсан юм. Хэргийг шалгаж, шүүхэд шилжүүлсэн гэдэг ч хоёр жилийн хугацаа өнгөрч байхад шүүх хурал гэж дорвитой юм болсонгүй. Энэ сарын 14-нд шүүх хурал товлогдсон байсан ч хойшилсон. Энэ тухай амиа алдсан хүүхдийн аав, хохирогч П.Бямбажав бидэнд мэдээлсэн. Хойшилсон шүүх хурал хэзээ болох нь одоогоор тодорхойгүй.

Дашрамд дурдахад, энэ хэрэг гарсны дараа НИТХ-ын дарга Д.Баттулга хэвлэлийн бага хурал хийж Шударга ёсыг сахиулахын тулд барилгыг нураах хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдсэн ч одоо тийм үг хэлж байснаа мартсан, эсвэл огт хэлээгүй мэт таг чиг. Хотын дарга Э.Бат-Үүл ч буруутныг тогтоож, барилгыг нураалгана гэсэндээ хүрээгүй. Тэр хоёрт хэлсэндээ хүрэх хоншоор дутсан, эсвэл өнгө мөнгөнд автсан байхыг үгүйсгэх аргагүй. Уг нь тэд өөрсдөө л Шалгалтаар энэ барилга зөвшөөрөлгүй нь тогтоогдлоо гэж мэдээлэл цацацгаасан юм. Нэгэнт зөвшөөрөлгүй байсан юм бол барилгыг нураагаад бусдад сэрэмжлүүлэг болгох ажлыг энэ хоёр хүн ядах юмгүй хийж чадах ч тийм юм болсонгүй.

Хэргийг тухайн үед шалгаж байсан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч н.Жамъяндоржийн хохирогчдод хэлснээр бол цагдаагийнхэн нэг шөнийн турш 40-өөд хүнээс байцаалт авч, энэ барилга Эко констракшн-ы охин компанийнх болохыг тогтоосон төдийгүй барилга Эко констракшн-ы захирал С.Нямдаваагийн эгчийн нөхөр болох К.Пүрэв гэгчийн нэр дээр байдгийг баталгаажуулсан байдаг.

Хэдийгээр шүүх хурал болж, эцсийн шийдвэрийг гаргаагүй ч гэм буруугаа шүүхээр тогтоолгох гэж буй хүмүүсийн дунд Эко констракшн-аас нэг ч хүн алга. Барилгын гүйцэтгэгчээр ажилладаг гэх Солонгосын хөрөнгө оруулалттай компанийн ажилтан нэг солонгос нөхөр хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм мөрдүүлээгүй, Мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр нөхөр зөвшөөрөлгүйг мэдсээр байж бариулсан, хяналт тавиагүй гэсэн үндэслэлээр буруутаад байна. Барилгаас төмөр унагаж хүний аминд хүрсний бурууг ийм гурван хүн л үүрээд гарах бололтой.

Бусад буруутнууд нь яасан бэ.. Шударга ёсны дагуу явбал анх газрын зөвшөөрөл өгсөн, тухайн үед хотын дарга байсан, одоогийн МАН-ын дарга М.Энхболдоос эхлээд гарцаагүй буруутаж таарах хүмүүс олон. М.Энхболд 2003 онд хотын дарга байхдаа анх 159 тоот захирамж гаргаж газрын зөвшөөрлийг иргэн Б.Ганзориг гэдэг хүнд өгсөн нь холбогдох байгууллагаас лавлагаа авахад гарч ирж байна билээ. Дараа нь, мөн энэ ондоо Түмэн занги гэх аж ахуйн нэгжид газрын зөвшөрөөл шилжсэн байдаг. Үүний дараа хотын даргын 600 тоот захирамжаар 2009 онд Колягийн Пүрэвийн нэр дээр очжээ. Газрын зөвшөөрөл ингэж шилжсэн нь энэ газрыг хүмүүс хоорондоо наймаалцаад байсан гэсэн үг болно. Хамгийн сүүлд Колягийн Пүрэвийн нэр дээр газар авч, газрын эзэн болсон Эко констракшн-ы захирал С.Нямдаваа газрын хэмжээгээ дур мэдэн хэтрүүлж барилга барьсан буруутан. Усан оргилуурыг шинэчилнэ гээд хашаагаа хатгангуутаа хашаан дотроо оффисын барилгын суурь нүх ухсан.

Тэгэхдээ заасан хэмжээнээс илүү гаргаж шунан явган хүний замыг хаасан. Явган хүний замгүй болсон учраас л хүмүүс барилгын арзайж сарзайсан төмөр доогуур азандаа найдан алхаж яваа. Ингэж хууль бусаар газар олгосон, хууль бус газар дээр хууль бусаар барилга барьсан хүмүүс нь буруутдаггүй юм бол одоо хэргийг үүрч гарахаар болчихоод байгаа гурван хүн ч ялгаагүй буруугүй л баймаар шүү дээ.

Удахгүй энэ хэргийн шүүх хурал болох үед бид шүүхийн танхимаас дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэж уншигчдадаа хүргэнэ.

Ц.Эрдэнэцэцэг

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button