Арав гаруй гишүүн автомашингүй бол Б.Наранхүү, Б.Номтойбаяр нар хамгийн олон машинтай

АТГ-т ирүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад арав гаруй гишүүн хөл дүүжлэх унаагүй болох нь тодорхой байна.

Эдгээр унах унаагүй гишүүдийн дунд манай улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, өнгөрсөн жил хөрөнгөөрөө толгой цохиж байсан Б.Чойжилсүрэн, Л.Болд нар багтаж байна. Тэдний араас УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Сумъябазар, Д.Арвин, Б.Гарамгайбаатар, С.Оюун, С.Одонтуяа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Лүндээжанцан нар автомашингүй хэмээн мэдүүлжээ.

Тэгвэл автомашиныхаа тоогоор ангийн нөхдөө тэргүүлсэн хоёр гишүүн байна. Тэд бол Б.Наранхүү болон Н.Номтойбаяр нар бөгөөд тус бүрдээ зургаан машинтай аж. Тодруулбал Б.Наранхүү гишүүн Ланд Крузер Стандарт , Роллс Роёс , Пантом 4, Мерседес Бенз Жи-500, Ланд Ровер, Ренж Ровер тус бүр нэг машинтай хэмээн мэдүүлжээ. Тэгвэл МАК-ын Нямтайширын хүү Номтойбаяр гишүүн Мерседес Бенз Жи-500, Мерседес Бенз Жи-35, Мерседес Бенз 300, Лексус 470, Ланд Крузер 200, Мерседес бенз зэрэг зургаан автомашинтай хэмээн мэдүүлсэн байна.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button