Н.Алтанхуяг Манай улсын эдийн засгийн өсөлт 12.9 хувьтай гарах төлөвтэй байна

засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд Монгол Улсын эдийн засгийн эхний улирлын байдлын талаарх мэдээллийг Үндэсний статистикийн газраас гаргасан тоо баримтад тулгуурлан бэлтгэсэн хэмээн онцолсон юм.

Олон улсын валютын сангаас гаргасан дэлхийн эдийн засгийн чиг хандлагаас харахад манай улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 11.7 хувь байсан бол энэ онд 12.9 хувьтай гарах төлөвтэй байгаа гэж Ерөнхий сайд хэллээ.

Түүний мэдээлснээр, инфляци өмнөх оны мөн үеэс бага зэрэг буурсан үзүүлэлттэй гарсан байна. 2013 оны нэгдүгээр улиралд 3.6 хувь байсан бол 2014 оны нэгдүгээр улиралд 3.5 хувь болж буурчээ. Гадаад худалдааны алдагдал ч буурсан бөгөөд оны эхний гурван сарын байдлаар 9.1 сая ам.долларын алдагдалтай яваа юм байна. Харин өнгөрсөн оны мөн үед гадаад худалдааны алдагдал 395.8 сая. ам.доллар байжээ.

2014 оны нэгдүгээр улиралд нүүрсний экспортын хэмжээ 3.7 сая тн болж, үнийн дүн нь 206.4 сая ам.доллар хүрсэн байна. Нүүрсний экспортын тоо хэмжээ 8.7 хувиар өссөн ч үнийн дүн нь 1.4 хувиар буурсан нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурсантай холбоотой гэв. Нөгөөтэйгүүр Эрдэнэс таван толгой ХК нүүрсний экспортынхоо нэлээдгүй хэсгээр Чалко компанийн өрийг төлж байгаа бөгөөд одоогоор нийт 350 сая ам.долларын зээлийн өрөөс 132 сая ам.долларын өр үлдээд байгааг Ерөнхий сайд тодотгосон.

Зэсийн экспорт 52.9 хувиар өсч 214.1 мянган тн хүрсэн бөгөөд 349.2 сая ам.долларын орлого олсон бол алтны экспорт 2.2 тн буюу 89.8 сая ам.доллар хүрсэн нь экспортолсон алт 120 хувиар, экспортын дүн 110.4 хувиар өссөн дүн ажээ.

Харин төмрийн хүдрийн экспорт 908.6 мянган тн буюу 81.4 сая ам.доллар болсон ч төмрийн хүдрийн экспортын тоо хэмжээ 19 хувь, экспортын дүн 35.3 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

Түүхий газрын тосны экспорт 1.6 сая баррель буюу 157.6 сая ам.доллар болж, экспортын хэмжээ нь 626.3 мянган баррелиар буюу 63.8 хувиар өсч, мөн үнийн дүн 63.9 сая ам.доллар буюу 68,2 хувиар өсчээ.

Импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний хувьд энэ оны нэгдүгээр улиралд жилд 100 сая ам.доллараас дээш импортын дүнтэй нийт барааны импорт 389.1 сая ам.доллар болсон нь өмнөх оны мөн үеэс 157.8 сая ам.доллар буюу 28.9 хувиар буурсан байна. Импортын гол бараа бүтээгдэхүүнүүдээс дизелийн түлш болон ачааны автомашин, хүнд машин механизм тэдгээрийн сэлбэг эд ангиудын импорт буурсан үзүүлэлт байгаа бөгөөд энэ нь уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн бууралт болон шатахууны нөөц бүрдүүлэлтээс шалтгаалжээ.

Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний импорт нэгдүгээр улиралд 2.2 хувиар, согтууруулах ундаа, тамхины импорт 25 хувиар, үүн дотроос янжуур тамхины импорт 32 хувиар буурсан байна.

Улсын төсвийн орлого оны эхний улирлын байдлаар 160 гаруй тэрбум төгрөгөөр тасалдаад байгаа юм байна. Татварын ерөнхий газар 520.9 тэрбумын орлого бүрдүүлэхээр төлөвлөснөөс 119 тэрбумаар дутуу буюу 401.9 тэрбумын орлого төвлөрүүлсэн байна. Харин Гаалийн ерөнхий газар 59.4 тэрбумаар дутуу буюу 302.9 тэрбумыг төвлөрүүлжээ.

Ерөнхий сайдын хийсэн дээрх мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч, саналаа хэллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button