Хуруу

Гэхдээ ардчилсан төрт нийгэмд ийм зүйл байж болохгүй гэж төрийн тэргүүн хэлсэн учраас тэдний эрх чөлөөт амьдрал багахан хяналттайгаар хэвээр үргэлжлэх болсон билээ. Яахав хүнийг тэнгэрт гартал магтаж, шороонд ортол муулж чаддаг эрх мэдэл, эрх чөлөө тэдэнд бий учраас л хянаж цагдах гээд байсан хэрэг. Түүнээс загтнасан газар маажих, ээжийг үгүйд мөөмийг орлох зэрэг хуучин ажлаа хийдэг байсан бол төр засагт ямарч хамаагүй байх байлаа.

Ер нь техник технологи хөгжөөд ирэхийн зэрэгцээ хамгийн их ажилладаг нь хуруу болж хувираад байна. Товчлуур нүдэж, тооч/touch/ дээр гүйгээд л, орчин үеийн аль сайхан бүгдийг хэрэглэж, тэр чинээгээрээ завгүй ажиллацгааж байна. Нэг бодлын бусдыг нь ажиллуулахгүй дан ганц хуруугаар бүгдийг хийдэг болчихоор амарч юм шиг.

За бичих гэсэн сэдвээс хазайгаад хуруу өөрийгөө магтаад баахан юм бичүүлчихсэн байна.

Хурууг хамгийн эрх чөлөөтэй, ардчилалыг жинхэнэ утгаар нь мэдэрч байгаа гэдгийг дээр дурьдсан даа. Юу вэ гэвэл саяхныг хүртэл хамгийн шударга, үнэн зөвийг ярьдаг байсан Х.Тэмүүжинг, үзэн ядаж, үхтлээ жигшүүлэх үйл ажиллагааг хуруу дангаар гардан гүйцэтгэлээ. Эндээс тэдэнд тогтсон үзэл бодол, итгэл үнэмшил гэдэг зүйл юу ч байхгүй гэж харагдаад байгаа юм.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлуулахад, суллахад, БНСУ-д эмчлүүлэхэд хуруу л ажилласаар байв. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход хамгийн их ажилласан нь хуруу. Магадгүй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн ерөнхийлөгч болж чадаагүй шалтгаан нь хуруунуудыг бага ашигласантай холбоотой байх. Н.Удвал гуай бол бүр ашиглаагүй шүү дээ.

Хуруунуудыг ашиглах зорилгоор тэдэнд цалин өгдөг хэсэг байна. Эсвэл өөрийн сайн дураар улс төр нийгэмтэй хутгалддаг хурууч байх юм. Үргэлж үнэнийг хэл бичдэг нь байхад хий дэмий хэсүүчилж, хийх ажлаа олж яддаг нь байсаар л байна.

Тэд эх оронч хэрнээ, эх орноосоо урвагчид байдаг. Гоё гоё магтаалыг урладаг хэрнээ доромжлолд ч бас нугасгүй. Уг нь тархи л түүнийг удирдаж ийм ажил хийлгэдэг гэж тайлбарладаг ч заримдаа тархинаас илүү эрх мэдэл хуруунууд байгаад байдаг ч юм шиг санагддаг.

Ямартаа ч шинэ үеийн Монголд хурууны гүйцэтгэх үүрэг их болжээ. Хуруу мандтугай, багадаа их хөхсөн юмсан, одоо л эзэндээ хэргээ гаргаж дээ.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button