Зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан хөрсөн дэх хар тугалга гүний усанд нөлөөлөх ауюлтай

ахлах багш Д.Даваадорж, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Э.Жаргалсайхан, Ус цаг уур орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Энхмаа нарын хүмүүс оролцсон.

Ингээд албаныхан нийслэлчүүдийн эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлөх хэмжээнд хүрсэн хөрсний бохирдол тэр дундаа хөрсөн дэх хар тугалгын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ 2,5 дахин их байгааг онцлоод цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санаа бодлоо солилцсон.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн гэр хороолол өдрөөс өдөрт тэлж эдгээр айлуудын бие засах газар,элдэв төрлийн хог хаягдал, угаадас муу ус хөрсийг маш ихээр бохирдуулж байгаагаас хөрсний ялзрал, хөрсний эвдрэл хаа сайгүй бий болсон. Түүнчлэн манайхан элдэв төрлийн химийн элментүүдтэй хог хаягдлаа ил задгай хаяснаас хөрсөн дэх хар тугалгын хэмжээ ихэссэн. Тодруулбал Газарзүйн хүрээлэнгийн ажилтнууд Улаанбаатар хотын 340 цэгээс хөрсний дээж аван, зургаан төрлийн хортой элементийн судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар дээрх хөрсний дээжүүдээс хар тугалга байж болох хэмжээнээсээ 2.5 хувиар, хромидын хэмжээ 5.9 хувь, кадми 3.3 хувиар илүү байгаа нь тогтоогдсон байна. Харин никелийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ даваагүй аж. Ялангуяа авто засварын газрууд, техникийн захуудын ойр орчмын хөрснөөс хар тугалгын хэмжээ хэвийн байх ёстойгоосоо хэтэрч, их хэмжээний бохирдолттой болох нь тогтоогдсон байна. Гэхдээ хаягдал төмөр гэх мэтчилэн хоёрдагч түүхий эд авдаг цэгүүдийн ойр орчмын хөрс дээрх газруудынхаас илүү хар тугалгаар бохирджээ. Иймээс хур тунадас орлоо гэхэд дээрх хортой элемэнтүүд нь хөрсний гүнд нэвтэрч, гүний усыг бохирдуулах магадлалтай байдаг аж. Мөн салхиар дамжин бидний бие организмыг хордуулах аюултай юм байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар агаар дахь хар тугалгын хэмжээ хүний амьсгалах хэвийн хэмжээнээс 2-3 процентоор давжээ.

Иймд нийслэлийн хамгийн их хөрсний бохирдолтой цэгүүдийг тогтоож энд ариутгал хийж гэр хорооллын дахин төлөвлөлтйин ажлыг эхлүүлэхээр болсон байна. Түүнчлэн хөрсний бохирдолд хамгийн их нөлөө үзүүлж буй техникийн зах, түүнийг дагасан авто засвар, машин угаалгын газруудыг хотос гаргаж энэ газарт хөрсний ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр болжээ.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button