Автотээврийн татвар хураах ажил амралтын өдрүүдэд ч үргэлжилж байна

татвар хураалтад иргэд төдийлөн идэвхтэй оролцохгүй байгааг татварын албаныхан хэлж байна. Тиймээс татварын албад уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийнхэн амралтын өдрөөр ажиллаж байгаа юм байна.

Тус дүүрэгт харъяалалтай тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр-ийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нэг цонхны үйлчилгээ болон тус дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Лхатүшиг худалдааны төв, 12 дугаар хорооны байранд өдөр бүр өглөө 8-17 цагийн хооронд очиж төлж болох юм.

Автомашин зэмшигч та бүхнийг албан татвар, төлбөрөө хуулийн хугацаандаа төлж, иргэний үүргээ биелүүлэхийг татварын албанаас уриалж байна. Ойрын өдрүүдэд татвараа төлбөл ачаалал харьцангуй бага байгаа бөгөөд хугацааг нь тулгаснаас ачаалал нэмэгдэж, хэн хэндээ хүндрэл учирдгийг санууллаа.

Б.Сансартуяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button