Аялал жуулчлал ба ажил эрхлэлт хөдөлмөрийн яармагт 440 гаруй ажлын байр зарлагджээ

нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран Аялал жуулчлал ба ажил эрхлэлт хөдөлмөрийн яармагийг 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар бизнес хөгжлийн төв-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.

Энэхүү хөдөлмөрийн яармаг долоо дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлийн 442 ажлын байр зарлагджээ. Мөн нийслэлийн Хөдөлмөрийн газар болон төвийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд нийслэл, дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн аялал жуулчлалын салбарын ажлын байруудыг танилцуулж, Оюутны цагийн ажил хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн байна.

Хөдөлмөрийн яармаг зохион байгуулснаар аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөл бүрдэхээс гадна аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлж, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох томоохон арга хэмжээ болдог гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button