Л.Оюун Манай зах зээлийг тоогоод гадаадын банкууд орж ирвэл ирэг

ярилцлаа.

Өнгөрсөн долоо хоногт Банкны холбооныхан эдийн засаг хямрах бүх нөхцөл бүрдчихсэн тухай эрх баригчдад дуулгасан. Энэ үед банкууд хямралын эсрэг хэрхэн ажиллах хэрэгтэй вэ?

-Банкны салбарынхны нэлээд нухацтай хандах зүйл бол бодит үйлдвэрлэлд зориулсан зээл олгох. Тэгж байж үндэсний үйлдвэрлэл хөгжих боломжтой. Хэрэглээний, лизингийн гэх зэрэг орлого бүтээдэггүй зээлийг багасгах хэрэгтэй. Тэр тусмаа импортын барааг лизингээр зарж байгаа нь буруу. Автомашин, электрон барааг худалдан авах төлбөрийн чадварыг нь хангаад банкууд зээл олгоод байгаа нь үндэсний үйлдвэрлэл сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр энэ асуудал дээр анхаарах хэрэгтэй. Импортын барааг лизингээр өгөөд байгаа нь нэгдүгээрт, гадагшаа мөнгө урсахад хүргэдэг. Хоёрдугаарт, монголд тэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих боломжийг алдагдуулдаг. Тиймээс банкууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн зээлийн бодлого явуулах хэрэгтэй. Энэ их чухал.

Чанаргүй зээлийн хэмжээ өссөн тухай ярих боллоо. Аль салбарт чанаргүй зээл ихээр өсч байгаа бол?

-Уул уурхайн салбарт чанаргүй зээлийн хэмжээ өссөн мэдээ байгаа. Уул уурхай зогсонги байдалд орчихоор авсан зээлээ эргэж төлөх чадвар нь багассан. Энд бас нэг зүйл онцолж хэлмээр байна. Төрөөс аль салбарыг дэмжмээр байна яг тэр салбарт чиглэсэн зээл олгосон банкинд урамшуулал үзүүлдэг байх хэрэгтэй. Ингэж нэгдсэн бодлогын хүрээнд л үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.

Төрөөс энэ жил 888 төслийг Чингис бондоор санхүүжүүлэхээр болсон. Тооны хувьд багагүй олон төсөл байх нь. Ийм олон төсөлд бондын хөрөнгөөр санхүүжилт хийх хэр оновчтой вэ?

-Импортын барааг орлох экспортод бараа гаргах төсөлд хөрөнгө оруулалт олгох хэрэгтэй. Гэхдээ жижиг төсөл санхүүжүүлээд төр зорилгодоо хүрч чадахгүй. Ямар импортын барааг орлох үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй байна, ямар барааг экспортломоор байна түүн рүүгээ чиглэсэн санхүүжилт хийдэг. Ийм бодлогоор зангидаж хийхгүй бол хөрөнгө үрэн таран хийж, хөрөнгө хий дэмий тараасан асуудал гарах магадлалтай.

Сүүлийн үед гадаадын банк Монголд орж ирж үйл ажиллагаа явуулахаар ярьж байгаа тухай мэдээлэл байна. Манай банкууд болон эдийн засагт энэ нь ямар нөлөө үзүүлэх бол?

-Гадаадын банк орж ирэхэд сөрөг тал давамгайлна гэж бодохгүй байна. Гадны банк орж ирэхээр манай банкуудтай өрсөлдөөд өрсөлдөөн эрчимжихийн хэрээр хөгжил явагддаг. Тэр утгаараа гадны банкууд орж ирээд өрсөлдөж болж байна. Өрсөлдөхдөө том хэмжээний зээлэн дээр өрсөлдөж болно. Энэ нь эдийн засгийн санхүүжүүлэх мөнгөний урсгал монгол руу орж ирж байна гэсэн үг. Ер нь банк санхүүгийн салбарын эзэмшил их онцлог ач холбогдолтой. Учиргүй бүгдээрээ гадны санхүүжилттэй болчихвол олсон орлогоо монголд үлдэхгүй гадагшаа урсана. Манай зах зээлийг ирээдүйтэй боломжийн гэж тоогоод гадаадын банкууд орж ирвэл ирэг. Гэхдээ гадаадын банкаар орж ирж санхүүжүүлж байгаа мөнгө үндэсний үйлдвэрлэлд л шингээд байвал асуудал их эерэгээр шийднэ. Тэрнээс биш зүгээр л аар саархан юманд зарцуулаад байвал эдийн засгийн хөгжүүлэхэд нөлөө үзүүлэхгүйн дээр ашиг орлого нь хүүгийн хэлбэрээр гадагшаа урсаад байвал сөрөг талууд гарна.

Манай улс арилжааны банк давамгайлсан санхүүгийн тогтолцоотой. Хөрөнгийн зах зээл нэг их хөгжихгүй байна?

-Ер нь улс орнуудыг ямар санхүүгийн зах зээл ноёрхож байна вэ? гэдгээр нь хоёр ангилдаг. Зарим орнуудад хөрөнгийн зах зээл нь зонхилсон санхүүтэй. Зарим нь банк давамгайлсан санхүүтэй. Банк давамгайлахад ерөөсөө болохгүй юм байхгүй. Банк давамгайлсан санхүүгийн төвтэй орнууд нэлээд бий. Цөөхөн оронд хөрөнгийн зах нь санхүүгийн зах дээр байр сууриа эзэлсэн байдаг. Манайд заавал хөрөнгийг зах зээл банктай эн тэнцүү хөгжих ёстой гэдэг нь нэг их шаардлагатай биш. Банк давамгайлсан санхүүгийн тогтолцоотой манай улсын хувьд үүнийгээ яаж эдийн засагтай хүртээмжтэй болгох вэ гэдэг дээр л анхаарлаа хандуулаад явчихад болохгүй юм байхгүй. Үүнийг юугаар баталж хэлэх вэ гэхээр 1990 оноос хойш банк төвтэй санхүүгийн зах зээлээр явсан. Өнөөдрийн хөгжлийг санхүүжүүлсэн салбар бол банк.

Хөрөнгийн зах зээл хөгжихөд юу саад болж байна гэж үзэж байна вэ?

-Хөрөнгийн зах зээл хөгжихөд гурван субьект их чухал үүрэг гүйцэтгэдэг. Хувьцаа бонд, үнэт цааснууд байх ёстой. Тэр нь дандаа лангуун дээр нийлүүлэгдэж байх ёстой. Мөн худалдан авагч хөрөнгө оруулагч буюу иргэд хөрөнгө оруулалтын мэргэшсэн институдууд, худалдагч байх ёстой. Худалдагч гэдэг нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд мөнгө босгох ёстой том том компаниуд юм. Манай жижиг компаниуд хөрөнгийн зэх дээрээс мөнгө босгож чаддаггүй. Иргэд үйл ажиллагаа нь нийтэд танигдсан, том компаниудын хувьцааг худалдаж авдаг. Иймээс жижиг компаниуд хувьцаа, бонд гаргаад угаасаа борлогдохгүй. Ер нь бол хөрөнгийн зах зээл хөгжих хэрэгтэй. Гэхдээ одоогийн энэ байдал бол тийм айхтар байж болохооргүй дүр зураг биш.

Ярилцлагынхаа төгсгөлд эдийн засаг хямарч эхэлсэн энэ үед иргэдэд ямар зөвлөгөөг дагах хэрэгтэйг асуумаар байна?

-Хямрал болсон үед иргэд зүгээр л хийдгээ хийгээд явж бай гэж зөвлөдөг. Нэг жишээ байдаг шүү дээ. Нэг франц залуу Америкд вино зарах гэж очсон байгаа юм. Францийн вино бол угаасаа эрэлттэй. Тухайн үед Америкд хямрал нүүрлэчихээд байж л дээ. Гэхдээ нөгөө франц залуу чинь зүгээр л виногоо зараад л яваад байсан байгаа юм. Тэр англи хэл мэдэхгүй учраас ном сонин уншдаггүй учраас хямрал болсныг мэдээгүй. Гэтэл түүний бизнес маш их амжилт олсон. Тэгэхээр жирийн иргэд бидний хувьд хийдгээ хийгээд л явж байвал болно гэсэн үг.

Харин Төрийн зүгээс хямралыг эсрэг ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

-Төрийн төвшинд хямралыг даван туулахын тулд бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ энэ нь энэ өдрийг аргацгаасан, нүд хуурсан ажил байж болохгүй. Дунд болон урт хугацаандаа ахиад хямралд орохгүй байх тэр нөхцлийг бүрдүүлсэн, эдийн засгийн дархлааг бий болгосон бодлогоор л хямралаас гарах ёстой.

Ярилцсан танд баярлалаа.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button