Энэ цайрсан нөхрийг эрхлүүлэх өр Монголын төрд байхгүй

эрхийн улсын бүртгэлийн Ү-220415134 дүгээрт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн XIII хороо, Алтантэвш хороололд байрлах 30 ам метр талбайтай хувийн сууцыг мэдүүлээгүй байна?

-Д.Сугар Тэр хувийн сууц бол Баянзүрх дүүргийн III хороо, Алтантэвш хороолол дахь 372 ам.метр талбайтай хувийн орон сууцны хамт 2003 онд барьсан манаачийн байр. Энэ барилгыг өөрийн хувийн орон сууцны хамт гэж үзээд мэдүүлээгүй. 2003 онд 70 сая төгрөгийн зээл аваад манаачийн байр, хашаа зэргийг барьсан.

-Мөрдөн байцаагч Хөрөнгө орлогын мэдүүлгийн Зээл хэсэгт 2012 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Транс Трейд Би Би Эс Би ББСБ-аас авсан 273.6 сая төгрөгийн, 2012 оны тавдугаар сарын 31-ний өдөр авсан 113 сая төгрөгийн зээлийг, 2012 онд хөрөнгө орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийн талаар ямар тайлбар өгөх вэ?

-Д.Сугар Би Транс Трейд Би Би Эс Би ББСБ-аас зээл авч байсан. Гэхдээ тэр хэдэн төгрөгийн зээлийг ямар зориулалтаар авсныг санахгүй байна. Би тэр ББСБ-аас мөнгө хэрэг болсон үед зээл авдаг. Түр зээлээд буцаагаад өгсөн учраас хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй. Транс Трейд БИ Би Эс Би ББСБ-аас олгож байгаа зээлд би хүү төлдөггүй. Уг компанитай би огт хамааралгүй. Гэхдээ миний нэг тэрбум төгрөгийг хадгалж байгаа Ч.Хоролсүрэн гэдэг хүн дээрх ББСБ-тай холбоотой байдаг. Тэр хүнээс би шаардлагатай үедээ хэлээд мөнгө авдаг. Тэр хүн мөнгийг хаанаас зохицуулж өгдгийг би мэдэхгүй.

-Мөрдөн байцаагч Та Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн Гишүүнчлэл, хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн гишүүн хэсэгт 2010 оны арваннэгдүгээр сараас Хууль зүйн сургалт, судалгаа, төслийн төв ТББ-ын гишүүнээр бүртгэлтэйг мэдүүлээгүй байна?

-Д.Сугар Би тэр ТББ-ын талаар санахгүй байна. Тус төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогүй учраас мэдэхгүй.

-Мөрдөн байцаагч Та Хөрөнгө орлогын мэдүүлгийн Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт хэсэгт мэдүүлсэн Ай даблью ХХК, Даблью даблью ХХК улсын бүртгэлийн лавлагаагаар гараагүй бөгөөд таны болон эхнэр Д.Цогзолмаагийн нэр дээр бүртгэлгүй байна?

-Д.Сугар Би эдгээр хувьцаат компаниудын хувьцааг худалдаж авсан. Одоо нэр нь өөрчлөгдөөд Ай даблью Эн ХК /Айвенхоу майнз/ Turquis Hills, Даблью даблью ХХК нь Wins Way нэртэй болсон. Эдгээр компанийн хувьцаанаас нийт 290 сая төгрөгийн хувьцааг Олон улсын үнэт цаасны биржээс худалдаж авсан….

/Д.Сугарын АТГ-т өгсөн мэдүүлгээс…/

Тэрээр АТГ-ынханд ийм мэдүүлэг өгч байв. Д.Сугарын хариулт Мэдэхгүй байна, санахгүй байна, огт хамааралгүй… гэдэг л үгтэй ажээ.

Гүр тайж овогт Дуламын Сугар. Монголд илэрч буй хамаг л том хэргийн хамсаатнаар тодордог энэ хүн өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн. Өвөрхангайн Өлзийтийнх. Эрхүүгийн Улсын Их сургууль, Монголдоо Намын дээд сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй.

1981 онд Сэлэнгэ аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны хэлтсийн дарга, 1989-1992 онд Хууль зүй, арбитрын яамны хэлтсийн дарга, 1992-1996 онд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд, 1996-2000 онд Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирлаар ажиллаж байгаад 2006 оноос хойш тасралтгүй долоон жил Төрийн өмчийн хорооны даргын албыг хашжээ. 2012 онд ажлаа өгсөн ч дэвшиж Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Ийм л намтартай хүн. Тэгэхдээ энэ бол гоё намтар нь.

Монголын төр Д.Сугарыг хайр найргүй дэвшүүлж, албан тушаалыг өгөх шиг болж байж. Хууль зүйн дэд сайд, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга… гээд л явж өгч байна.

Тэр одоо Монголын тэрбумтан. Харин ажил хийсэн байдлаас нь харвал тэр зэргийн хөрөнгө цуглуулах цаг хугацаа, боломж, ёс суртахуун ер харагдахгүй. Хачирхалтай нь дээрх мэдүүлэг сэлтээс үзэхүл энэ эр хагартлаа баяжсан түүхээ өөрөө ч мэддэггүй бололтой юм.

Д.Сугар саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө Би хэр хөрөнгө чинээтэй, юу хийчихсэн хүн бэ гэдгээ илэн далангүй тайлбарлая. Яг өнөөдөр надад байгаа зүйл гэвэл, 2003 онд өөрөө барьж байгуулсан хоёр давхар тоосгон байр, хашаа, граж бий. Хашаандаа мод бут ч тарьсан. Эхнэр бид хоёр тус тусдаа боломжийн нэг нэг унаатай. Хүмүүс бэлгэнд өгсөн 2-3 сайхан хурдан морь, хөөрөг, даалин гээд хүмүүст байдаг ойр зуурын юмс бий. Түүнээс биш гадаадад бүү хэл дотоодод ч данс хадгаламж алга.

Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгайлан тайлбарласан хоёр унтлагын өрөөтэй байр нэг газар байгаа. Өөр хүний нэр дээр бүртгүүлсэн хөрөнгө гэж байхгүй. Ерөөсөө иймэрхүү л айл, манайх. Зарим хүнд их юмтай юм шиг харагдах байх, мэдэхгүй юм. Ихэнх нь жирийн л нэг байдаг л айл байна гэдгийг ойлгох байх… гэжээ. Сайхан хариулт байгаа биз.

Гэтэл Д.Сугар МИАТ-ийн хэргээр ял эдэлж байгаа Ч.Хоролсүрэнгийн хамаатан О.Тамирын хувийн данс руу 3 654 067 ам.доллар шилжүүлсэн, Японы Токио хотын Адачи дүүрэг дэх орон сууцаа 2008 онд 535 сая төгрөгөөр худалдсан, 2011 онд Солонгосын Чэжү аралд РӨАН хотхоноос 600 сая воноор орон сууц худалдаж авсан, Хонгконгийн Эйч Эс Би Си банк дахь оффшор данс, Дарханы төмөрлөги йн үйлдвэрийг 10 сая ам.долларын барьцаанд тавих ажиллагаа-нд оролцсон, МИАТ-ийн хэргийн гол дүрийн шахам буруутан… гэх мэдээллүүд зөндөө бий. Тэр утгаараа шалгуулах шалтгаан маш ихтэй хүн.

Мөн ТӨХ-ны дарга байхдаа Сэлэнгэ аймгийн гурилын үйлдвэр, Улсын цирк, Говь компанийн хувьчлал, Монголросцветмет-ийн мэдэлд байсан Баян-Өлгий аймаг дахь Асгат-ын мөнгөний орд, Аэрогеодези төрийн өмчит компанийг, Буянт-Ухаа дахь хуучин нисэх буудлын барилгыг МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн компанид хувьчилсан гэх баримтууд хууль хяналтынхны гарт байгаад л байдаг бололтой юм.

Харин өөрөө бол тас мэлзэх. Хамгийн сүүлд шуугиан дэгдээгээд байгаа хөрөнгө орлогын мэдүүлгээ нуусан тухайдаа ч гүрийсээр л байна. Үндсэн хуулийн цэцийнхэн Д.Сугарыг харж үзээд цалингийн 30 хувиар торгоод өнгөрөөжээ. Үүнд гомдолтой байгаагаа Д.Сугар илэрхийлсэн байна лээ. Гэмгүй амьтныг хэлмэгдүүлчихлээ хэмээн өөрийгөө өмгөөлжээ.Тиймээс АТГ-ынхан УИХ-д хандсан байна. 2014 оны дөрөвдүгээр сарын 7-нд Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлтээ ирүүлсэн байна. Өмнө нь прокурорын байгууллагаас хоёр ч удаа ийм бичиг илгээж байсан санагдана. Тиймээс иймэрхүү бичигт Д.Сугар хэдийнэ дасал болсон, тэр тоолонгоор аргалаад сурчихсан этгээд гэсэн үг.

АТГ-ын бичгийг УИХ байнгын хороогоороо авч хэлэлцэв. МАН-ынхан Д.Сугарт ийм асуудал байгаа эсэхийг бид эхэлж шалгаад, дараа нь хэлэлцэх нь зүйтэй байх. Тиймээс энэ асуудлыг хойшлуулъя… гэчихнэ лээ. Тэдний хүсэлтээр болсон. Уг нь Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт нь гадаад дахь ганц нэг байшингаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүйгээс огт өөр аж. Элдэв янзын хэрэг төвөгт хамсаатнаар тодроод байгааг нь л шалгах гээд байгаа аж. Зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлгээсээ болж ажлаасаа хусагдаж байгаа хүн олон л байгаа даа, уг нь. Харин Үндсэн хуулийн цэц ч, УИХ ч хамгаалсаар… Энэ завсарт мань Д.Сугар Энэ төрийн өнгөнд шалгуулчихъя л даа… гэж ирээд л ярилцлага өгөх. Ийм л цайрчихсан этгээд.

Чухамдаа Д.Сугар гэгч энэ этгээд Монголын төрийг бүхэлд нь, ард түмнийг тэр чигээр нь доромжилж байна.

Төр түүнд бүтэн зургаан жилийн турш өмчөө хадгалуулсан. Гэвч энэ Д.Сугар хонь биш чоно байж.

Д.Сугартай холбогдсон хэргүүд хэдэн жилийн турш яригдаж буй. Түүнийг ТӨХ-ны дарга байхад ч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон ч хамгаалах хүмүүс мундахгүй байгаа нь анхаарал татаж байгааг хуулийнхан ярьж эхэлж байна. Д.Сугарт өмөөрөх өр тавьчихсан нөхөд өнөөгийн Үндсэн хуулийн цэц, УИХ, бүр хуулийнхан дунд ч байж магад. Гэхдээ энэ цайрчихсан нөхрийг эрхлүүлэх өр Монголын төрд байхгүй билээ.

Б.Дамдин-Очир

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button