Шагдараа, чи хэдэн хүүхдээ бодож болсонгүй юу гэдэг шиг МАН…

хямраачихлаа. Бүгдийг нь огцруулъя хэмээн орилж эхэлсэн. Тэр ч бүү хэл Засгийн газрыг эхийн хэв­лийд бүрэлдэж байхад амийг нь таслуулахаар Үндсэн хуулийн Цэц, шүүх энэ тэрд хандсан нөхөд ч бий.

Хамгийн сайн сөрөг хүчин хэмээн 1996 оны УИХ-ын сонгуульд цөөнх болсон МАХН хэмээн ярьц­гаадаг. Яг үнэндээ бол Н.Энхбаяр тэргүүтэй ком­муннистууд дөрвөн Зас­гийн газрыг огцруулж улс орныг элгээр нь хэвтүүлсэн билээ. Сөрөг хүчний хийх хамгийн эхний ажил бол Засгийн газрыг унагаах, дараа нь улстөрийн сон­гуульд ялалт байуулах гэж ярьцгаадаг. Намын даргад нэр дэвшигч эрхмүүд 2016 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулж чадахгүй бол огцорно гэж улаан цайм мэдэгдэнэ. УИХ-ын сонгуульд ялалт байгуулна гэдэг бол хэдэн нөхдийг ажилтай болгох гэсэн хэлцэл юм. Энэ бүхэн ямар их хохирол учруулдгийг хэн ч ярьдаггүй.

Засгийн газар тогтворгүй байна гэдэг улс орныг хямралд хөтөлдөг. Засгийн газар унах тоолонд ард түмний амьдралд айдас, дарамт ирдэг байв. Шагдараа, чи энэ хэдэн хүүхдээ бодож болсонгүй юу гэхэд Должин минь тэр талаар бодох сэтгэлийн тэнхэл алга гэдэг дээ.

Түүн шиг МАН-ынханд Та бүхэнд улс орны эдийн засаг, ард түмнээ бодсонгүй юу. Яг үнэндээ бол Монгол Улс 2012 он руугаа дахиад ухарна. Бүх гэрээ хэлцэл, гадны хөрөнгө оруулагч нартай дахиад ярина шүү дээ.

Сөрөг хүчний зовлон гэж бий. Хэрвээ тэд Засгийн газрыг унагааж чадахгүй бол, эдийн засгийн хямралаас гарчих юм бол 2016 онд ажил ч үгүй болно. Нөгөө олон хандивлагчийнхаа нүүрийг яаж харах юм бэ.

2012 онд МАН-ыг ялна гээд гурван өрөө байраа зараад сон­гуульд зүтгэсэн хүн ч бий. Тэдний өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Зарим нь бүр хүний нүүр харж чадахаа байгаад зугтааж яваа шүү дээ.

Дэлхийн эдийн засгийн хям­ралын үед Н.Алтанхуягийн баг тийм ч муу ажиллаагүй бо­­лол­той. Ард түмнээс авсан судалгаануудаас харагдаад бай­гаа юм. МАН, АН-ын судал­гаа­нуудаас харахад Засгийн газрыг тогтвортой ажиллахыг гадна дотны иргэдийн 70 орчим хувь хүсээд байна шүү дээ. МАН-ынхан минь 2016 оны сандал ширээ гэлтгүй ард иргэдээ бодоод Засаг төрөө оролдохгүй байвал яасан юм бэ.

Давхар дээл энэ тэрээ хэзээ ч тайлж болно. Саалиа орхиод ямар ч эхнэр үхдэггүй гэж хошигнодог шиг их ажлын хажуугаар дээл хувцас тай­луулах гэж ноцолдохын хэрэг юу байна. 2016 оны сонгуулиар нэгмөсөн тайлуулчихна биз. Тэр болтол халууцах нь халууцаад, хөлсөө гоожуулах нэг нь гоо­жуулаад яваг л дээ. Бага хаадын тэмцэл Чингисийн эзэнт гүрнийг хэд хуваасныг санаж төр, зас­гаа ээлж дараалан бариач ээ. Дараалал дайрдаг явдал картын бараатайгаа устаж үгүй болсон баймаар даа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button