Ц.Нямдорж гишүүн байртай болж, О.Баасанхүү гишүүн халааг нь авчээ

ёстой.

Тэгвэл АТГ-аас 2013 оны хөрөнгө орлогын мэ­дүүлгийг олон нийтэд ил болгожээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд, аймгуудын Засаг дарга, тамгын газар, агентлагийн дарга нар, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчид, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд, Улсын Ерөнхий прокурор болон түүний орлогч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүй­цэтгэгч нарийн бичгийн дарга, Монголбанкны Ерөн­хийлөгч болон дэд, тэргүүн дэд ерөнхийлөгч нар, АТГ-ын дарга гэхчилэн төрд алба хашиж буй 239 хүн нийт орлого, орон сууц, барилга байгууламж, тээв­рийн хэрэгсэл болон ма­лын тоо, газрын хэмжээ, үнэт эдлэл, түүхийн үнэт зүйлийн үнэлгээ, хад­га­ламж, бэлэн мөнгө, данс­ны үлдэгдэл, авлага, зээл, компани, нөхөрлөл, хор­шоонд оруулсан хөрөнгө оруу­лалт, эрх, патент, тусгай зөвшөөрөл зэргээ мэдүүлсэн байна.

Өнгөрөгч оны байдлаар Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж 59 сая төг­рөгийн орлоготой, нэг орон сууцтай гэсэн бол хувьдаа машингүй гэж мэдүүлсэн нь тун хачирхалтай мэдээлэл болов. Түүнчлэн 23 адуу, таван үхэр, 30 хонь, 15 ямаатай аж. Мөн Муштааг, Анх Эрдэнэ, АСУ ХХК зэрэг хувь нийлүүлсэн зургаан компанитай юм байна.

Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд 86 сая төгрөгийн орлоготой, хоёр байртай гэнэ. Тэрбээр төрийн тэр­гүүний адил хувьдаа машингүй бөгөөд ганцхан адуутай аж. Харин эзэмшилдээ 1783 м2 газартай гэнэ. Интер ХХК түүний 100 хувийн мэдлийнх аж.

Харин Ерөнхий сайд Н.Алтан­хуяг 31 саяын орлоготой, хоёр орон сууцтай гэж мэдүүлжээ. Түүнч­лэн түүний нэр дээр Lexus 570 болон Lexus 470 машин бий. Нэг га газар эзэмшдэг аж. Ерөнхий сайд Хаан жимс Эс Би Эс, Мах экспорт зэрэг нэр бүхий дөрвөн компаниас хувь эзэмшдэг.

Төрийн гурван өндөрлөг ийм байдлаар хөрөнгө, орлогоо мэдүүлсэн бол улстөрд орохоосоо өмнө нөлөө бүхий бизнесмэн байсан гишүүд өөрсдийн хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг сонирхоё. Олон нийтийн дунд Ажнай хэмээн танигдсан Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ 22 саяын орлоготой, гурван байртай. Lexus 570, Range roүer Ү1 гэсэн машинуудтай. Мөн 250 адуутай юм байна. Харин тэрбээр Ажнай корпораци, Инвест капитал зэрэг таван байгууллагын хувьцаа эзэмшдэг.

Харин АПУ ХХК-иар овог­ло­дог УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн орлого 37 сая бөгөөд нэр дээрээ хоёр сууцтай. Land cruiser 200, Mercedes benz S350L гэсэн хоёр машинтай. 65 үхэр, 420 адуутай. Мөн 35 мянган м2 газар эзэмшдэг. Тэрбээр Шунхлай групп, АПУ трейдинг, Хьюндай моторс Мон­гол зэрэг 24 компанийн хувь­­цаа­наас их, бага хэмжээгээр эзэмшдэг.

Тэгвэл ҮХАА-н Женко Х.Баттулга 22 саяын орлоготой бөгөөд нэг орон сууцтай. Тэрбээр Mercedes benz-тэй, нэг адуутай гэж мэдүүлсэн бол Мах импекс, Талх чихэр, Баянгол зочид буудал, Женко тур бюро зэрэг 16 компаниас хувь эзэмшдэг бөгөөд дийлэнх нь түүний 100 хувийн мэдлийнх гэжээ.

Мөн хэдэн жилийн турш Би хувьдаа орон сууцгүй, байр түрээ­сэлж амьдардаг гэж ярьдаг байсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ удаа нэг орон сууцтай гэжээ. Мөн тэрбээр Toyota үenza гэх ма­шинтай, иргэн бүрийн өмчлөх эрхтэй 0.7 га газраа эзэмшдэг гэнэ. Харин компанийн тухайд Эрдэнэс таван толгой ХХК-ийн 2144 ширхэг хувьцаатай юм байна. Тэгвэл энэ жилээс түүний халааг УИХ-ын гишүүн О.Баасанхүү авчээ. Уг нь мань гишүүн 2012 онд орон сууцтай гэж мэдүүлсэн байдаг. Түүнчлэн тэрбээр 19 саяын орлоготой, хувьдаа орон сууцгүй гэсэн байна. Мөн тэрбээр 100 үхэртэй бөгөөд, Toyota Crown маркийн машинтай аж.

Энэ мэт хувьдаа байргүй гэх хэд хэдэн хүн гарсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Зам тээврийн дэд сайд Х.Ержан, БОНХ-ийн дэд сайд Б.Тулга нар энэ жагсаалтад багтжээ. Энэ мэдүүлэг цахим сайтуудад нийтлэгдсэн даруйд Хувьдаа сууцгүй УИХ-ын гишүүн, дэд сайдуудыг 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамруулъя гэх сэтгэгдлүүд ихээр нэмэгдэж байсан юм.

Түүнчлэн чинээлэг бизнес­мэ­нүүдийн тоонд зүй ёсоор ордог УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн тухайд 21 саяын орлоготой, хувийн хоёр орон сууцтай. Land cruiser standart Mercedes benz G500, Range roүer Ү1 зэрэг машинаас гадна хотын гудамжийг чимдэг дөрвөн Rolls Royce Phantom түүний нэр дээр байдаг. Мөн тэрбээр хурдан удмын 109 адуутай гэнэ. Дүнжингарав, Инвэкс зэрэг 27 компанитай бөгөөд тэдгээрийнх нь хоёроос бусад нь 100 хувь түүний өмч.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтой­­баярын тухайд 19 саяын орлоготой, хоёр сууцтай аж. Со­нирхолтой нь түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс бараг бенцний үйлдвэртэй гэж харахаар байна. Тодруулбал эрхэм гишүүн Mercedes benz G500, Mercedes benz А55 AMG, Mercedes benz, Lexus 570, Land cruiser 200 тус бүр нэг ширхэг, Mercedes benz G300-хоёр ширхэг бий гэжээ. Ха­рин компанийн тухайд одоогоор ямар нэг газарт хувьцаа эзэмшигч болон эзэмшигч хэлбэрээр нэр нь байдаггүй юм байна.

Мөн хөрөнгө чинээгээрээ улсын хэмжээнд дээгүүрт тооцогдож, Хурд группээрээ овоглодог УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 28 саяын орлоготой бөгөөд хоёр орон сууцтай аж. Зургаан адуу­тай, сонирхолтой нь тэрбээр хувьдаа машингүй гэж мэдүүлсэн байна. Тэрбээр Хурд групп, Нэшнл­майнинг зэрэг 27 компани­тай, Юнайтед бродкастинг корпо­рейшн компаниас бусад нь 100 хувь түүний мэдлийнх.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэгийн хувьд 50 саяын орлого­той, хоёр сууцтай. Хамгийн ха­чир­халтай нь тэрбээр нэг үе жиргээнд гайхуулаад байсан Mercedes benz S500-аа энэ мэдүүлэгт дурьдаагүй бөгөөд машингүй гэжээ. Мөн тэрбээр эзэмших эрхийн нийт 4212 м2, өмчлөх эрхийн 816 м2, ашиглах эрхийн 950 м2 газартайгаараа энэ жагсаалтын хамгийн их газартай хүн болж байна. Харин компанийн тухайд Моносфарм трейд, Эрдэнэс таван толгой тэргүүтэй зур­гаан компанийн хувьцаа эзэм­шигч.

Тэгвэл дэд сайдуудыг ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир хөрөнгөөрөө тэргүүлж байна. Тэрбээр 22 саяын орлоготой, таван орон сууцтай. Mercedes benz C 350 машинтай. Мөн 77 ямаа, 315 хонь, 90 үхэр, 100 адуутай бөгөөд өмчлөх эрхийн 393 м2 газартай аж. Харин компанийн тухайд Ле­гум, Комит сервис зэрэг 11 компанийн хувьцаа эзэмшдэг бө­гөөд тэдгээрийн дийлэнх нь 100 хувь түүний мэдлийнх аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button