Ж.Молорболд Khaan Quest-2014-т 20 улс орон цэргийн алба хаагчдаа оролцуулахаа мэдэгдсэн

зохион байгуулагдаж байна. Хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөвлөлтийн бүлэг, АНУ-ын талаас Номхон далай дахь Хуурай замын цэргийн болон Тэнгисийн явган цэргийн командлал, Аляскийн Үндэсний гвард, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегийн алба, БНХАУ, Канад, БНСУ, БНЧУ-аас нийт 58 төлөвлөгч оролцож байна. Энэ тухай ЗХЖШ-ын АУГ-ын ЭДА-ны хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболдоос тодрууллаа.

Khaan quest-2014 сургуулийн тов болон сургуулийн хүрээнд зохион байгуулагдах сургалтуудыг хэрхэн төлөвлөсөн талаар мэдээлэл өгнө үү?

-Тус сургуулийг 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд уламжлал ёсоор команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, эмнэлэг хүмүүнлэгийн болон инженерийн хамтарсан ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн хэсгээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Khaan Quest-2014 Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд 15 улс орон оролцож байсан бол энэ жилийн хувьд урьдчилсан байдлаар 20 улс орон цэргийн алба хаагчдаа оролцуулахаа албан ёсоор мэдэгдсэн.

Энэ жилийн сургуулийн онцлог юу байх вэ, шинэлэг сургалтуудаар хүрээгээ тэлэх үү?

-Анх удаа БНХАУ-аас хээрийн сургуульд салаа, эмнэлгийн хамтарсан ажиллагаанд эмч нарын бүлэг оролцуулах бол НАТО-гийн гишүүн орон болох Чех Улсаас хээрийн сургуульд салаа, сургагч багш нар оролцуулахаа албан ёсоор мэдэгдээд байна. Түүнчлэн салаадын хээрийн сургуульд Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай усан эргүүл, амьд гарах арга ухаан зэрэг шинэлэг сургалтуудыг үргэлжлүүлэн зох

ион байгуулахаас гадна иргэдийн үймээнийг намжаах сургалтыг шинээр зохион байгуулах юм.

Тэгвэл эмнэлэг, хүмүүнлэгийн ажиллагаа хаана өрнөх вэ?

-Энэ жилийн Khaan Quest-2014 сургуулийн эмнэлгийн хамтарсан ажиллагаа СХД-ийн Толгойтод явагдах бол инженер, засвар тохижилтын хүмүүнлэгийн ажиллагаа Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим цэцэрлэг, сургуулиудад өрнөнө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button