Сирид хулгайлагдсан сэтгүүлчдийг суллалаа

цэргийн сэтгүүлч Дидье Франсуа нар сарын эхээр Алеппо хотын орчмоос хулгайлагдсан бол Le Point сэтгүүлийн сурвалжлагч Николя Энен, Arte теле сувгийн сурвалжлагч Пьер Торрес нар сарын сүүлээр Ракка хотоос алга болсон юм.

Сэтгүүлчид нь лалын хэт даврагчдын гарт орсон гэдгийг мэдсэн даруйдаа Францын тал хэлэлцээрийг эхлүүлсэн ч хэдэн долоо хоногийн турш сунжирч, сүүлдээ чимээ тасраад байсан билээ. Ийнхүү найдлага алдаад байх үед ийнхүү азаар олджээ. Тэднийг Турк-Сирийн хилийн ойролцоо Шанлиурфа мужийн нутагт байх нүхэн гэрт нүдээ боолгож, гараа гавлуулсан байдалтай байхад нь Туркийн хилчид олж авсан гэнэ. Суллагдсан сэтгүүлчид өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд тэднийг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Гадаад харилцааны яамны сайд Лоран Фабиус нар тосож авчээ.

Тэд хоригдож байх хугацаандаа ярих ч эрхгүй байсан бөгөөд эрх чөлөөтэй ярих чинь ямар сайхан юм бэ хэмээн баярын сэтгэлээ илэрхийлсэн байна. Харин Ерөнхийлөгч Франсуа Олланд Франц улс барьцааны хүмүүсээ суллахын тулд их хэмжээний мөнгө төлсөн гэсэн мэдээллийг үгүйсгэсэн байна. Иргэний дайн дэгдсэнээс хойш Сири нь сэтгүүлчдэд хамгийн халгаатай орны жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд гурван жилийн хугацаанд 60 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button