Бид ДОХ-той, ДОХ бидэнтэй дасал болж дээ

өнгөрсөн тав дахь өдөр хэвлэлүүдэд мэдээлсэн.

Анх манай улсад ДОХ өвчнөөр өвчилсөн хүн бүртгэгдэж байхад энэ өвчний талаар мэдлэг, мэдээлэлтэй хүмүүс нь айдаст автаж, харин сайн мэдэхгүй нь ДОХ гэдэг шинэ юм гарчээ. Дээгүүрээ л хуваагаад авцгаах биз гэж сууна гэсэн онигоо гарч байсан. Ингэж л ДОХ гэгч аймшигт өвчин олны анхааралд хүчтэй өртөж байлаа. Харин одоо ДОХ-той хүний тоо төд боллоо гэхэд цаг агаарын мэдээ хүлээж авч байгаа юм шиг л ижил дасал болтлоо анхаарал нь суларчээ.

Ер нь бол 158 гэдэг албан ёсны тоог холбогдох байгууллага мэдээлж байгаа ч үүнээс олон байхыг үгүйсгэх аргагүй. Үнэн бодитой тоог гаргая гэвэл бүх ард иргэдийг шинжилгээнд оруулах хэрэгтэй юм шиг. Хурууны хээ авдаг шиг нэг удаагийн ийм шинжилгээнд хамруулах ажлыг Эрүүл мэндийн яам нь зохион байгуулчихвал бодит тоо гарахаас гадна нийгэмд олон талын ач холбогдолтой.

Хэдийгээр хүний эрх ч гэсэн бүх иргэдийг нэг удаа шинжилгээнд хамруулах нь ямар ач холбогдолтойг нэгхэн жишээгээр дурьдая. Малдаа шүлхий өвчний вакцин хийж, өвчин гарахаас урдчилан сэргийлээгүй хэрнээ манайхан өвчин гарсан хойно нь өчнөөн малаа буудаж устган, хэдэн зуун сая төгрөгний эм тариа оруулж ирж малаа тарин, бас өвчний хөл хорио гэж хэдэн сараар үргэлжилсэн арга хэмжээнд энэ хаваржин мөнгөө цацсан. Уг нь бол эсрэгээрээ өвчин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг хугацаанд нь тогтмол авч явсан бол ийм их мөнгө, хүн хүчний чадал, цаг хугацааг үрэх шаардлагагүй байсан юм.

Яг үүн шиг ДОХ-той хүний тоог бодитооор гаргаж, хүн амаа эрүүл байлгаж, энэ өвчнөөс аврая гэвэл, эдийн засагтаа нэрмээс болгохгүй байя гэвэл ДОХ-ын тохиолдол төд боллоо гэж мэдээлж суухаас илүү зөв алхам л хамгийн чухал байна.

Ц.Эрдэнэ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button