Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Б.Төгөлдөрөөс тодрууллаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн явц хэдэн хувьтай байна вэ?

-Энэ жил 38 мянга орчим төгсөгч шалгалт өгөх болов уу гэсэн урьдчилсан тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан. Өнөөдрийн байдлаар 37152 буюу нийт төгсөгчийн 98-99 хувь нь бүртгүүлсэн байна. Бүртгэлд хамрагдсан сурагчдын мэдээллийг интернэтэд байрлуулсан. Тиймээс элсэгчид Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn гэсэн цахим хаягаар нэвтэрч хувийн мэдээллээ шалгаж болно.

-Мэдээллээ алдаатай оруулсан сурагчдад засах хугацаа бий юу?

-Боловсролын үнэлгээний төвийнхөн жил бүрийн туршлагагүй элсэгчдэд алдаагаа засуулах боломж олгодог. Энэ жил ч бас ийм боломжийг олгож байна. Гэхдээ зөвхөн хувийн мэдээлэл засна. Өөрөөр хэлбэл, шалгалтын тоо болон хичээл сонголтыг өөрчлөх, нэмж, хасах засвар хийхгүй. Регистрийн дугаар, овог нэр зэрэг мэдээллээ алдаатай дутуу оруулсан бүртгүүлэгчид тавдугаар сарын 1 хүртэл алдаагаа засах боломжтой.

Э.Орхон

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button