Малчдыг орон сууцны зээлд хамруулах хөтөлбөр боловсруулжээ

боловсруулжээ.

Хөтөлбөр боловсруулснаар малчин өрхийн орлогыг тогтворжуулах, нэмэгдүүлэх хөшүүрэг болж малчдыг орон сууцны зээлд хамруулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан ярьж байна. Монгол Улсад 146 мянган өрх мал аж ахуй эрхэлж байгаа гэсэн статистик бий. Тэгвэл ҮХААЯ-ны судалгаагаар нийт малчин өрхийн 61 хувийг 200-1000 малтай өрх бүрдүүлж байгаа гэсэн тооцоо гарчээ.

200 тоо толгой малтай өрх жилд дунджаар 4.8 сая төгрөгийн орлоготой бол мянган малтай айл жилдээ 51.6 сая хүртэлх төгрөгийн ашиг хүртдэг байна. Тиймээс малчдын нэрийн дансыг бий болгож түүхий эдийн арилжааны болон бусад орлогыг төвлөрүүлэх, тогтворжуулахад Малчдын орон сууц хөтөлбөр чухал нөлөө үзүүлэх аж. Түүнчлэн малчид нэрийн баталгаат дансаараа дамжуулан арилжааны банкны зээлийн үйлчилгээнд хамрагдах боломжит хувилбарыг дэвшүүлжээ.

Хугацааны хувьд 5-15 жил байхаар тусгасан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 910 тэрбум төгрөг шаардагдах тооцоог тус яамнаас гаргасан байна. Хөтөлбөр хэрэгжвэл малчид банкны зээлийн шалгуур хангахгүй гэсэн хүндрэлээс гарах юм. Нөгөө талаар хөдөөд ажиллах, амьдрах таатай орчин бүрдээд зогсохгүй малчид зах зээлд бүрэн шилжих үндэс болно хэмээн салбарын яамнаас дүгнэж байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button