Х.Анхбаяр олон улсын тендерт хууль бусаар ялсан нь хэрэгт татагдах үндэслэл болсон

нь АТГ-аас баривчилсан тухай бид мэдээлж байсан. Тухайн үед түүнийг чухам ямар хэр­гээр баривчилсан нь нууц байсан боловч одоо нэгэнт олон нийтэд ил болж эхэллээ. Тодруулбал тэрбээр ашигт малтмалын хугацаа нь дууссан лицензээ сун­гуу­лах­даа хэсэг албан ту­шаал­тантай үгсэн хуй­валджээ. Өөрөөр хэлбэл Х.Анхбаяр өөрийн компаниудын нэр дээр 2007-2013 онд ашигт малтмалын 45 ширхэг тусгай зөвшөөрөл худалдан авчээ. Ингэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үн­­дэслэл нь гарчихсан бай­хад цуцлалгүйгээр ашиг­лаж байсан аж. Эдгээрээс шалтгаалан түүнийг АТГ-аас Мон­­гол Улсын нутаг дэвсгэр дээр төрийн албан тушаалт­нууд­тай нийлж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж байсан гэсэн үг.

Тиймээс л түүнд өнгөр­сөн оны долоодугаар сарын 5-ны өдөр эрүүгийн хуулийн 263-ийн 2. 166.1-т зааснаар мөнгө угаасан болон албан тушаалын гэмт хэрэгт хол­богдуулан шалгасан бай­на. Одоогоор түүнд хол­богдох хэргийн мөрдөн бай­цаалт дуусч яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурор руу шилжүүлсэн тухай эх сур­валжууд мэдээлж байна.

Түүнчлэн Х.Анхбаярын үүсгэн байгуулсан Тэнгри холдинг зэрэг компани нь Карибийн аралд оффшор бүртгэлтэй байгаад зогсох­гүй гадаадаас 12 тэрбум төг­­рөгийг Монгол Улсын ну­­таг дэвсгэрт оруулж ирж хай­гуулын лицензүүдийг худалдаж авсан зэрэг асуу­дал шалгалтын явцад тог­тоогджээ.

Нөхцөл байдал ийм бай­­хад хэвлэл мэдээллийн хэ­рэгслээр Х.Анхбаярын ар гэрийнхэн нь АТГ-ыг бу­руутган ярьж байсан юм. Тодруулбал АТГ хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж хилс хэрэгт гүтгэж байна. Энэ байдал нь цааш даамжирч түүнийг шорон дам­­жуулан тарчлааж. Х.Анх­баяр өнөө­дөр яс, арьс болт­лоо турсан гэх мэдээл­лийг нийгэмд та­раасан. Гэтэл үнэн хэрэгтээ АТГ-аас түүнийг зохих ёс­ны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байжээ. Ингээд энэ талаар АТГ-ын албаны хүнээс асуухад Х.Анхбаярыг гурван хорих анги дамжуулан хорьсон нь үнэн. Түүнийг анх 461 дүгээр ангид саатуулахад тухайн хэрэгт холбогдолтой хүмүүс тухайн ангид хоригдож байсан. Тиймээс Төв айм­гийн хорих анги руу шилжүүлсэн.

Гэвч Төв аймагт очсон хойноо за­хиа дамжуулах зэргээр мөр­дөн байцаалтын үйл ажил­лагаанд саад уч­­руулсан учраас Зүүн ха­­раагийн хо­рих ангид аваач­сан. Тэнд очоод ч мөн л дээрх үйлдлийг давтсаар байсан. Түүнээс энэ хүнийг тамлан зовоосон зүйлгүй гэлээ.

Эндээс нэг зүйлийг ажиг­лахад хориход байгаа хүн яаж ч бодсон хэвийн байд­лаа хадгалаад хуучин шигээ байхгүй. Түүнчлэн Х.Анхбаярыг цагдан хорих хугацаанд давхардсан тоо­гоор гэр бүлийнхэнтэй нь 58 удаа уулзуулж, нарийн мэргэжлийн эмчид гурван удаа авч явж үзүүлсэн юм билээ.

Түүнчлэн түүнийг гур­ван удаа эмнэлэгт хэв­түүлж, долоон удаа байцаалт авч байсан байна. Хамгийн гол нь түүнийг шалгах явцад улсад 3.5 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй гэдэг нь тог­тоогдоод зогсохгүй Газрын тосны газраас зарласан ОУ-ын тендерт хууль бусаар ялалт байгуулж албан ту­шаалтнуудад хахууль өгч байсан нь хэрэгт татагдах үндэслэл болсон аж.

Ямартай ч монголчууд бидний төдийлөн сайн мэд­­дэггүй нэгэн эрхэм бо­лох Тэнгри холдингийн ерөнхийлөгч Х.Анхбаяр хэн нэгэн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн юм бол тэр нь хэн бэ гэдэг нь сонирхол татаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button