Сураггүй болсон хүүхдүүдийн төрөл төрөгсөд суулт зарлав

аврагдсан хүмүүсийн тоо нэмэгдсэнгүй.

Харин аврагчид онгоц­ноос 16 хүний цогцсыг гаргаж ирсэн бөгөөд амиа алд­сан хүний тоо 56-д хүр­чээ. Сураггүй болсон 240 гаруй зорчигчийн гэр бүл, төрөл төрөгсөд аврах ажил­лагаа хэтэрхий удаан явагдаж байгааг эсэргүүцэн өчигдөр суулт зарласан байна. Гатлага онгоцонд яв­сан сурагчдын эцэг эхчүүд эргийн хамгаалалтын ал­­бан хаагчидтай өдөр бүр уулзан, хүүхдүүдээ асууж байгаа юм. Тэд хүүх­­­­дүүдийг нь олохын тулд хурдтай ажиллахгүй бай­гааг буруутгаснаас гад­на ха­риуцлага хүлээх ямар ч ажил­тан байхгүйг хэлжээ.

Шумбагчид хүчтэй давал­гаатай, харагдах орчин муу зэргээс шалтгаалан тэнгисийн гүн дэх онгоцонд нэвтрэхэд хэцүү байгааг тайлбарлан уучлалт хүссэн аж. Шинжээч­дийн үзэж буйгаар живсэн онгоцонд эрлийн ажиллагаа явуулахад хоёр сарын хугацаа шаар­дагдаж магадгүй гэжээ.

Sewol гатлага онгоцны ахмад Ли Жун Сокийг өнгөрсөн бямба гарагт ба­ривчилсан. Түүнийг ажил үүргээ гүйцэтгээгүй, тэн­гисийн хууль зөрчсөн гэж буруутгаж байна.

Тэрбээр онгоц живж эхлэх үед зор­чигч гэж хэлээд аврах завинд суусныг хууль хяналтынхан хэлсэн аж. Ахмадыг гэм буруутайг тогтоовол таван жилээс бүх насаар хорих ял оноож магадгүй гэнэ.

Түүнээс гадна багийн хоёр гишүүнийг саатуулсан бө­гөөд зорчигчдыг аврах ажиллагааг хангалттай зо­хион байгуулаагүй гэж буруутгасан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button