FIFA World Cup – 2014-ийн шууд дамжуулалтийг ХҮРХРЭЭ брэнд ивээн тэтгэхээр боллоо

ивээн тэтгэгчээр хамтран ажиллана.

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ цаг үед Хүн төрлөхтний агуу баяр цэнгэл гэх албан бус нэртэй болж дэлхийн сая сая фанатуудыг соронзон мэт татаж байна. Товчхондоо бол FIFA World cup 2014 буюу Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 6 сарын 12 ны өдрөөс 7 сарын 13 хүртэл Бразиль улсын 12 хотод үргэлжлэн явагдана. Тэмцээний нээлт зургаадугаар сарын 12-ны үдэш Бразилийн Сан-Паулу хотын Arena Corinthians цэнгэлдэх хүрээлэнд болно.

Дэлхийн аваргын ногоон талбайд өрсөлдөх эрхийн төлөө бүтэн гурван жилийн хугацаанд тэмцэж шигшигдсэн 32 баг дэлхийн аваргын алтан цомын төлөө Бразильд өрсөлдөнө. Тэмцээний зохион байгуулагч Бразилийн шигшээ багийн тухайд 19 удаа буюу нэг ч дэлхийн аваргыг өнжөөгүй 5 удаа буюу хамгийн олон удаа дэлхийн аваргын түрүү хүртсэн түүхэн амжилтын эзэд билээ.

Дэлхий нийтээрээ хөл бөмбөгөөр амьсгалах өдрүүд айсуй.

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг цэнхэр дэлгэцээрээ хүлээн авах боломжийг олгож буй онцгой эрхт ETҮ телевиз болон Арвайн Үндэс ХХК-ийн ХҮРХРЭЭ брэнд эх орондоо шууд дамжуулан үзүүлэх хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Гэрээг Арвайн-Үндэс ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Оргил, ETҮ телевизийн ерөнхий захирал Ц.Энхбат нар үзэглэж хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Дэлхийн өнцөг булан бүрт хөл бөмбөг сонирхогч жирийн нэг фанатаас эхлээд бүхэл бүтэн улс дэлхий нийтийн урам зориг, эв нэгдэл утга учир болж чадсан Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд олон хөтөлбөрт ажил зохион байгуулж хөл бөмбөг сохирхогчиддоо болон хөл бөмбөгийн спортод хувь нэмэрээ оруулах болсондоо ХҮРХРЭЭ брэнд баяртай байна.

Нэг хэмнэл Нэг сонголттойгоор Fan zone-д уулзацгаая.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button