Месси багаасаа 400 сая евро нэхжээ

Үүнээс гадна Аргентины энэ авьяаслаг тамирчин өөрийнх нь нэрийг ашигласан бүхий л арилжааны сурталчилгааны эрхийг өөрт нь шилжүүлэхийг хүссэн байна. Хэдий тийм ч Барселон түүнд ердөө 200 сая еврогоор гэрээгээ сунгахын дээр нэрийг нь ашигласан сурталчилгааны орлогын 20 хувийг өөртөө үлдээхийг хүсч буй юм.

Хэрэв хоёр тал тохиролцоонд хүрч чадахгүй бол Лионель Месси ирэx жилээс Францын Пари-Сен Жермен багт хүчин зүтгэж болзошгүй аж. Учир нь Катарын тэрбумтан бизнесмений санхүүжүүлдэг тус баг Лионель Мессиг авахын тулд 280 сая евро амлаж байсан нь саяхан билээ. 26 настай энэ хөл бөмбөгчин хөл бөмбөгийн нэг улирлын дотор 14.6 сая еврогийн цалинтайгаас гадна реклам сурталчилгаанд оролцсоныхоо төлөө 15 сая евро авдаг байна.

Б.Сансар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button