Монголын гандболчид сүүл мушгив

Олон улсын цомын аварга шалгаруулах энэхүү тэмцээн манай оронд анх удаа болж байгаа нь энэ. Тэмцээнд Монгол, Макао, Хонгконг, Тайвань, БНАСАУ, Вьетнам зэрэг зургаан орны эрэгтэй, эмэгтэй тус бүр таван баг тойргийн журмаар өрсөлдөв. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Хонгконгийн баг ганцхан хожигдол найман оноогоор алтан медаль авлаа.

Түүний араас Тайвань (6), Вьетнам (3) оноотой удаалав. Харин Монголын баг сүүлийн өдрийн тоглолтод тус тэмцээний хүрэл медальт Вьетнамын эрчүүдийн эсрэг эрэлхэг тоглосны эцэст 3131-ээр тэнцэж голоо зогоов. Ингэснээр тэд олон улсын чансаанд анхны оноогоо авч байгаа нь энэ юм. Түүнчлэн эмэгтэйчүүдийн ангилалд Тайванийн бүсгүйчүүд ганц ч хожигдолгүй хол тасархай түрүүлж чадлаа.

Тэдэнтэй сүүлийн өдөр учраа таарсан БНАСАУ-ын охид зургаан оноо цуглуулж мөнгөн медаль дээр буусан. Харин Вьетнамын баг дөрвөн оноотой хүрэл медалиас чангааж чадлаа. Тэгвэл талбайн эзэн Монголын бүсгүйчүүд энэ тэмцээнээс ганц ч оноо цуглуулж чадалгүй сүүл мушгилаа.

Ганболд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button