Тендер авчихаад гол гарсан долоон компанийг хар жагсаалтад орууллаа

хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах том алхам болсон. Зарласан тендерийг замаас нь гувчуулан улсын хөрөнгийг хэдэн тэрбумаар нь халаасалж, сурсан тендерчдийн балгаар хэн хохирдог вэ. Гагцхүү иргэд, хэрэглэгчид л хохирдог. Үүнийг зогсоохоор дээр дурдсанчлан нийслэлийн удирдлагууд хар жагсаалт гарган олон нийтэд зарлахаар болсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хар жагсаалтад багтсан компаниудыг зарлалаа. Уг жагсаалтад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажил үүргээ дутуу гүйцэтгэсэнНэмүтХХК, Мот металл ХХК, Асати Монгол ХХК, Номгон хайрхан ХХК, Монгол АсфальтХХК, Товуу засаг ХХК, Чи Чи Ха Ар хот төлөвлөлт инженеринг ХХК-иуд багтсан байна. Эдгээр долоон компани нь төсвөөс доод тал нь 23,9 сая, дээд тал нь 7001.4/ долоон тэрбум нэг сая дөрвөн зуун мянга/н төгрөгийн санхүүжилт авсан байна.
Нэмүт ХХК Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий АТП-2183 дэд станцын зүүн талд барих тендерийг 2009.09.25ны өдөр авсан ч ердөө хоёрхон сарын дараа ажлаа дуусгалгүй орхижээ. Уг төслийн санхүүжилт нийт 133.3 сая төгрөг байсан бөгөөд 122.0 саяыг нь тус компанийханд олгожээ. Ингээд ажлаа хаяж явсан гэрээ цуцалсан тус компанид алданги тооцож 3.990.000 төгрөгийн торгууль ноогдуулжээ. Тус компанийн дуусгалгүй орхисон уг станцыг үлдэгдэл болох 11 сая төгрөгөөр УБЦТС ХК-ийн Зүүн түгээх төв гүйцэтгэж дуусгасан байна. Харин уг компанийг тендерт шалгарууласан үнэлгээний хорооны гишүүдээр тухайн үеийн үнэлгээний хорооны дарга Б.Мөнхбаатар /НЗД-ын орлогч/, Гишүүд Ц.Ганхүү ЗАА-ны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, О.Заяамандах /Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга/, Б.Эрдэнэбат /ЗАА-ны мэргэжилтэн/, Т.Оргил-Эрдэнэ /БХБТГ-ын хяналтын инженер/ нар ажиллаж байжээ.
Мот металл ХХК Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн нэгдсэн байрны барилга байгууламжийн усралтын ажил гүйцэтгэхээр шалгарсан ч ажил гүйцэтгэх явцад учирсан хүндрэлийг шийдвэрлэж чадалгүй гэрээгээр хүлээсэн ажлаа хийлгүй орхисноос гэрээний хугацаа дууссан байна. Тус компанийханд 2011.05.26-2011.10.15 хүртэл ажиллах хугацаанд 180 сая төгрөгийг олгожээ. Ингээд ажлаа эхлүүлэх болоход Геологийн дүгнэлт алдаатай байснаас хөрсний ус их хэмжээгээр гарч ажил гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон байна. Иймд захиалагчийн зүгээс гэрээг цуцлан Боршоон ундраа ХХК-иар үлдэгдэл ажлыг 303.0 сая төгрөгөөр гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байна. Ажил дууссан ч хөрсний ус зоорь луу нэвчиж байгаа тул мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байна. Өнөөдрийн байдлаар барилгыг ашиглалтанд аваагүй байгаа аж. Уг ажлыг гүйцэтгүүлэхээр тендер шалгаруулахад тухайн үед Үнэлгээний хорооны дарга Н.Алтансувд /БЗД-ийн ЗД-ын орлогч/, Гишүүдэд Ж.Бямбацогт /БЗДийн төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, С.Алтантуяа /БХБТГ-ын хяналтын инженер/, Ц.Мягмарсүрэн, Б.Лхагважав, Ц,Цэдэндамба нар болон үнэлгээний хорооны нарийн бичиг С.Нямжаргал /БЗД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн эдийн засагч/ нар ажиллажээ.
Асати МонголХХК Чингэлтэй дүүрэгт агаарын тулгуур баганат технологиор мөсөн гулгуурын талбай бүхий спорт цогцолбор байгуулах барилга угсратын ажлыг хийхээр 2011.04.27 ны өдөр тендерт ялжээ. Уг ажил нь нийт 900.0 сая төгрөгийн төсөвтэй бөгөөд 270 сая төгрөгийн санхүүжилтийг эхний ээлжинд олгосон байна. Харин тус компани огт ажил хийгээгүй бөгөөд 2012 онд ЧД-ээс тус ажлын гэрээг цуцлуулахаар шүүхэд ханджээ. Энэ онд дахин шүүхэд хандсанаар батлагдсан хөрөнгийн үлдэгдэл болох 640.0 сая төгрөгийн хөрөнгөөр дахин ажил эхлүүлэхээр болсон байна. Тус компанийг тендерт шалгаруулах үед Үнэлгээний хорооны даргаар Г.Ариунбуян /ЧД-ийн засаг даргын орлогч/, гишүүдэд Ж.Эрдэнэбат /ЧД-ийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга/, Б.Батсайхан /ЧД-ийн БТСХ-ийн дарга, А.Гэрэлт-Од /Чингэлтэй дүүргийн хэлтсийн мэргэжилтэн/, Г.Гүррагчаа , Л.Мягмарсүрэн /Чингэлтэй дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн/, нарийн бичиг Ц,Оролмаа нар ажиллажээ.
Номгон хайрхан ХХК нь эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн тэргүүний дэвшилтэт цахилгаан зуух, цахилгаан хийн халаагуурыг гэр хорооллын айл өрхөд нэвтрүүлэх 79,8 сая төгрөгийн санхүүжилттэй ажлыг 2011.08.25-ны өдөр хийж гүйцэтгэхээр тендерт ялсан ч урьдчилгаа 23,9 сая төгрөг аваад, огт ажил хийгээгүй байна.Захиалагч байгууллагын зүгээс одоог хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй байна. Уг тендерийн Үнэлгээний хорооны даргаар Д.Ганболд /Улаанбаатар хотын ЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга/, Алтангэрэл /НБХГ-ын дарга/, Ю.Дэлгэрмаа /НАЧА-ны дэд дарга/, Ч.Батсайхан /НЗДТГ-ын Хотын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн/, Ч.Цогтсайхан /НЗДТГ-ын үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн/, Б.Адъяа /ЗАА-ны ИБХ-ийн мэргэжилтэн/, Б.Эрдэнэбат /НАЧА ахлах мэргэжилтэн/, Ц.Цолмон нарийн бичиг нар ажиллажээ.
Монгол асфальтХХК Улаанбаатар хотын автозам , барилга засварын ажилд хэрэглэгдэх асфальт бетон нийлүүлэх эрх 2012.03.13-ны өдөр авчээ. Ингэхдээ ямар нэгэн тендер зохион байгуулагдаагүй байна. Ингээд 149.0 сая төгрөгийн санхүүжилт авса ч ямар ч ажил хийгээгүй бөгөөд автозамын салбарт хэрэглэгдэх асфальт бетон хольц огт нийлүүлээгүй аж. Нийлүүлэх шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй аж. Одоогоор ЭЦГ-т шалгуулж байгаа юм байна. Тус компанид эрх олгосон ажлын хэсэгт Б.Мөнхбаатар /НЗД-ын орлогч/, Д.Од /НАЗГ/, Э.Ганхүү/ НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга/, Д.Төрбилэг /НАЗГ/, Г.Сугарбат /НЗДТГ-ын ХХБХ-ийн Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн/, Г.Баттогтох /НАЗГ орлогч дарга/ нар ажилласан байна.
Товуу засаг ХХК Багануур дүүргийн 26-27 дугаар хорооны байрны дундах тохижилтын ажил хийхээр болсон ч тендер зохион байгуулагдаагүй байна. Нийт 73,5 сая төгрөгийн санхүүжилттэй ажлаас 51,5 сая төгрөгийн урьдчилгаа авч хариуцсан ажлынхаа 70 хувийг хийгээд үлдсэн ажлаа дуусгалгүй орхижээ. Одоогоор ор сураггүй болсон байгаа бөгөөд хаяган дээрээ байхгүй байгаа аж. Уг компанид зөвшөөрөл өгсөн ажлын хэсэгт О.Батмөнх /БНД-ийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга/, Г.Сүхбаатар /БНД-ийн ТХҮХ-ийн хэлтсийн дарга/, Ц.Батболд /ТХҮХ-ийн ахлах/, С.Алтантуяа /Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер/, Э.Золзаяа /ТХҮХ-ийн мэргэжилтэн/, Г.Чанцалдулам /ТББ-ын төлөөлөл/, О.Амартүвшин /БНД-ийн СТСХ-ийн мэргэжилтэн/ нар ажиллажээ.
Чи Чи Ха Ар хот төлөвлөлт инженеринг ХХК нь 22-ын товчоо чиглэлийн 10,6 км автозамын өргөтгөл шинэчлэлт хийхээр 2010.09.15-ны өдөр эрх авсан ч мөн л тендер зохион байгуулагдаагүй байна. Тус компани 12 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилттэй уг ажлыг хийхээр болж эхний ээлжинд нийд долоон тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт авч ажил хийж гүйцэтгэсэн байна. Ажлаа хугацаандаа хийж гүйцэтгээгүй бөгөөд чанаргүй хийжээ. Тус компанид эрх өгсөн ажлын хэсэгт Б.Мөнхбаатар /НЗД-ын орлогч/, Э.Ганхүү /НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга/, О.Машбат / НЗДТГ-ын Эрхзүйн хэлтсийн дарга/, Ц.Ганхүү /ЗАА-ны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга/, Д.Од /НАЗГ-ын дарга/, О.Заяамандах /БХБТГ-ын Хот байгуулалтын албаны, Барилга захиалагчийн хэлтсийн дарга/, Г.Сугарбат /НЗДТГ-ын ХХБХ-ийн Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн/, Г.Баттогтох /НАЗГ-ын Зам барилга хяналтын хэлтсийн дарга/, Ж.Номундарь /НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн нар ажиллажээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн