Драмын шилдгүүд Чингисийн талбайд зочилно

болжээ. Уг наадам тавдугаар сарын 19-нд Драмын урлагийн уран бүтээлчдийн Улаан хивсний ёслол-оор болох бөгөөд энэ үеэр шилдэг уран бүтээл болон уран бүтээлчдийг тодруулах юм байна.

Энэ жилийн Улаан хивсний ёслол Чингисийн талбайд болж уран бүтээлчид 30-40 минут улаан хивсэн дээр зочлох гэнэ. Мөн шилдэгийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах ёслолоо Соёлын төв өргөөний тайзнаа хийх аж. Мөн энэ жилийн Гэгээн муза наадмын онцлог гэвэл тус наадамд экспертийн баг оролцож байгаа бөгөөд тус баг нь шүүлтэд оролцохгүй зөвхөн хяналт тавих үүрэгтэй аж.

Ингээд Гэгээн муза наадмын сүүлчийн шатанд шалгарсан бүтээлийг толилуулж байна.

1 .Чоно ба долоон ишиг

2.Кихот ноён

З.Ээрэн хүрээ

4.Норовын намтар

5.Ромео Жульетта

6.Хүний дуу хоолой

7.Шүтээн гэмээр диван

8.Наташагийн мөрөөдөл

9.Монгол шатрын домог

10.Солиорол

11.Бичлэг

12.Сандлууд

13.Сэрүүн хасын нууц

14.Эрх цагаан унага

15.Хүлээлт

16.Тэнгэрийн аялгуу

17.Ван яүний үр

18.Муурын байшин

19.Хоёр хүний дэмийрэл

20.Гоолингоо зэрэг уран бүтээлүүд драмын жүжгийн, дуулалт жүжгийн, хүүхдийн жүжгийн, нэг хүний жүжгийн гэсэн таван төрлөөс шагнал хүртэхээр өрсөлдөх юм байна.

Гэгээн муза наадмаас маш их эрч хүч урам авдаг

Шилдэг эмэгтэйн гол дүрд Норовын намтар жүжгийн Жимсээгийн дүрээрээ нэр дэвшиж байгаа СТА Т.Хулан

-2008 онд Гэгээн муза наадамд хүүхдийн жүжгийн төрөлд Лусын дагина жүжгээрээ шилдэг эмэгтэйн дүрийг хүртэж байлаа. Энэ удаад ч гэсэн Норовын намтар хүүхдийн жүжгийн Жимсээгийн дүрээрээ оролцож байгаадаа баяртай байна. Наадам маань ч сайхан болох байх. Энэ жилээс эхлэн хүүхдийн уран бүтээлүүд нэлээн оролцдог болсон нь сайшаалтай санагдаж байна. Манай УДЭТ-ын хувьд 2008 онд Лусын дагина’’жүжиг тавигдсанаас хойш хүүхдийн жүжиг тавигдаагүй байсан.

-Таны хувьд тавдугаар сарын 12-нд маш чухал өдөр болж өнгөрөх нь. Тэр дундаа энэ жилийн наадам маш олон онцлогтой байгаа гэсэн?

-Хөдөө орон нутгийн театруудаас гадна Өвөрмонгол, Тува зэрэг маш олон гаднын уран бүтээлчид оролцох гэж байгаагаараа маш өргөн цар хүрээтэй болж байна. Дээр нь шинээр байгуулагдсан Black box театр олон шинэ жүжиг тавьсан байна. Уран бүтээлчдэд сайхан энерги эрч хүч урам өгч байдаг энэ наадам Монголд зайлшгүй зохиогдох ёстой. Учир нь энэ наадам гаднын орнуудад ч зохион байгуулагддаг юм билээ.

Итгэлтэй байгаа учраас Гэгээн муза наадамдаа оролцоно

Х-ТҮЦ продакшны продюссер Н.Онон

-Танай продакшны Сэрүүн хасын нууц жүжиг драмын жүжгийн төрөлд нэр дэвшиж байна. Иймд Гэгээн муза наадамд оролцсрноор та бүхний уран бүтээлд ямар өөрчлөлт гардаг вэ?

-Нэгэнт бид драмын төрлөөр уран бүтээл хийж байгаа болохоор мэдээж энэ наадамд оролцох ёстой. Хоёрт, бусад уран бүтээлчидтэй харьцуулахад ямар хэмжээнд явж байна, манлайд нь явж чадаж байна уу гэдгээ харна. Сая бид нэлээд жүжгүүд дээр ажиллалаа. Харин дөрөвдүгээр сарын 25-наас инээдмийн төрлийн уран бүтээл рүүгээ орох учраас түүнийхээ бэлтгэл ажилд ороод дуусах шат руугаа явж байна. Мөң киноны уран бүтээл бодож байгаа. Бодож байгаа л гэж хэлэхгүй бол хөрөнгө мөнгөнөөс өгсүүлээд хүндрэл багагүй гарах юм байна шүү дээ. Ирэх жилээс мөн бид шинэ жүжгийн уран бүтээлд орох төлөвлөгөөтэй байгаа.

-Хэр итгэлтэй байна вэ?

-Итгэлтэй зүйлдээ л хүн оролцоно шүү дээ. Түүнээс дэмий зүйлд цаг үрж болохгүй.

Анх удаа бүжигчид оролцож байгаа нь уран бүтээлийн дэвшил

ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа

-Гэгээн муза наадамд ҮДБЭЧ анх удаа оролцож байгаа. Миний хувьд хүүхдийн жүжиг болох Эрх цагаан унага жүжгийн Цуутын цагаагч гүүгийн дүрээр Гэгээн муза наадмын шилдэг эмэгтэйн гол дүрд өрсөлдөнө. Энэ наадамд би жил бүр дунд нь орж бүжиглэдэг байсан. Харин энэ жил ганцаарчилж оролцож байгаадаа үнэхээр сайхан байна. Бүжигчид оролцож байгаа нь бидний уран бүтээлийн дэвшил гэж бодож байна. Цуутын цагаагч гүү жүжиг хүүхэд багачуудад маш сургамжтай жүжиг. Хүүхэд багачууддаа ямар үлгэр дууриал үзүүлэхэв, байгаль дэлхийгээ яаж хайрлахав гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахыг зорьж байгаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button