Л.Болд гэнэт баяжиж, Б.Чойжилсүрэн, Д.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, М.Зоригт нар халаасаа гөвжээ

өндөр албан тушаалтнуудын хэн нь хэдэн төгрөг олов, хэдийг алдав гэдгийг харуулдаг энэ тайланг олон нийт ихээхэн сонирхдог юм. 2013 оны хувьд зарим хүний өөрийнх нь олсон орлого, алдсан мөнгөний тоо ихээхэн сонирхол татаж байна.

Өөрийнх нь олсон орлого хамгийн их буюу арвин мөнгө цуглуулсан эрхмээр яах аргагүй УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд тодорч байна. Тэрбээр Монголын төрд өндөр албан тушаал хашдаг 239 эрхмийг 2013 онд өөрийнхөө орлогоор хол хаясан нь 33 тэрбум 139 сая төгрөг олсон гэснээр харагдаж байна. Түүний өнгөрсөн жилийнх нь буюу 2012 онд олсон орлого нь 208 сая байжээ.

Дараагийн хамгийн их орлого олсон эрхэм УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр юм. Тэрбээр 2013 онд гурван тэрбум 70 саяыг олжээ. Гурван тэрбум гаруйн орлоготой тэрбээр орон сууц, унах унаагүй гэж мэдүүлсэн нь олны анхаарлын гадна үлдэхгүй байгаа юм. Дашрамд дурдахад Ж.Энхбаяр жил бүр хөрөнгө орлогынхоо хэмжээгээр эхний 5-10 байрыг алддагггүй билээ.

Хамгийн сайн панз үсэргэж, их мөнгө олсон эрхмүүдийн гуравдугаар байрт хоёр тэрбум 47 саяын орлогоор УИХ-ын гишүүн Д.Зоригт орсон бол дараагийн арилжаа наймааны одтой эрхмээр тэрбум 121 сая олсноороо УИХ-ын гишүүн Эрчим хүчний яамны сайд М.Сономпил нэрлэгдлээ.

Нэг жилийн дотор өөрийн олсон орлогоороо тавдугаарт эрэмбэлэгдэх эрхэм бол тэрбум 27 саятай УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар юм. Тэрбээр парламентын гишүүн болонгуутаа хөрөнгө орлогоо мэдүүлж, нийт хөрөнгийнхөө хэмжээгээр тэргүүн түшээ баячуудын эгнээнд орж ирсэн нэгэн.

2013 онд олз ашиг нь хумигдсан буюу өмнөх жилүүдийнхээсээ харьцангуй бага орлого олсон эрхмүүдийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэргүүлжээ. Хурд группээрээ байнга овоглогддог энэ эрхмийн 2012 оны орлого зургаан тэрбум 27 сая байсан бол энэ удаад 25 сая хэмээжээ.

Хэтэвчээ гөвсөн түшээдийн тоонд УИХ-ын гишүүн М.Зоригт орж ирж байна. Тэрбээр өнгөрсөн жил гурван тэрбум 59 сая төгрөгийн орлого олсон гэж байсан бол гэнэт аз нь харьсан уу гэлтэй, энэ удаад 19 сая 776 мянган төгрөг олсон гэжээ. Энэ мөнгө бараг л түүний УИХ-ын гишүүнийх нь цалингийн хэмжээ юм.

Дээрх эрхмүүдийн араас УИХ-ын гишүүн, МАК-ын өв залгамжлагч Н.Номтойбаяр орлого нь гэнэт муудагсдын тоонд бас орно. Тэрбээр өнгөрсөн жил өөрөө 820 саяын орлого олсон гэж байсан бол энэ удаад 19 сая гэсэн байх юм. Энэ нь бараг л цалингаасаа өөр орлого олоогүй гэсэн үг болж таарна.

Дээрх эрхмүүдийн араас УИХ-ын гишүүн, МАК-ын өв залгамжлагч Н.Номтойбаяр орлого нь гэнэт муудагсдын тоонд орчихож. Тэрбээр өнгөрсөн жил 820 саяын орлоготой гэж байсан бол энэ удаад 19 сая гэсэн байх юм.

Мөнгө олж чадаагүй түшээдийн тоонд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мөн багтана. Тэрбээр 2012 онд 319 сая төгрөг олж, арилжааны наймааны одтойгоо харуулсан хэрнээ энэ удаад 19 сая 776 мянга хэмээжээ. Энэ нь мөн л ажлаасаа өөр алба эрхлээгүй, өөрөөр хэлбэл мөнгө олох гэж яваагүй гэдгийн илэрхийлэх байж болох юм.

Энэ ангилалд мөн УИХ-ын гишүүн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр орж иржээ. Тэрбээр 2012 онд 244 саяын орлоготой байсан бол орлого нь огцом буурч 18 сая дээр тогтжээ.

Ц.Эрдэнэ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button