Их Британий Ерөнхий сайд халдлагад өртжээ

нь тодорхойгүй үлддэг бол энэ халдлагыг үйлдсэн этгээдийг барьж чадаагүй ч хэн болох нь тодорхой байжээ.

Өнгөрөгч долоо хоногт Дэвид Камерон гэр бүлийн хамтаар Канарын арлуудад дахь Лансароте амралтын газар амарч байсан бөгөөд түүнийг далайн усанд сэлж байхдаа далайн медузаны дайралтад өртөж гарандаа нэлээн хэмжээний түлэгдэлт авсан байна. Зоригт улстөрч маань нутгийн иргэд энэ цаг үед далай медузагаар буцалж байдгийг анхааруулсаар байтал зөвхөн гэр бүлийнхэнийгээ уснаас гарган өөрөө үргэлжлүүлэн усанд сэлсээр байжээ. Гэвч удалгүй хэдхэн минутын дараа хэнэггүй байсныхаа горыг аммсан байна. Тэнд байсан гэрчүүдийн хэлснээр ерөнхий сайдын гэр бүлийнхэн уснаас гараад удаагүй байхад ноён Камерон уснаас Ай-ай-ай! хэмээн орилсоор сум мэт харван гарч ирсэн гэжээ. Аз болоход зөвхөн түүний гар нь л далайн медузаны дайралтад өртөж түлэгдсэн байжээ.

Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр нэг их сүйдтэй юм болоогүй бөгөөд ноён ерөнхий сайд эмнэлэгийн тусламж авахаас татгалзсан байна.

Энэ хэрэг явдал түүний медузагийн дайралтад өртсөн анхны тохиолдол биш юм. Түүнийг дөнгөж Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж эхэлж байх үед түүнийг болон түүний засгийн газрыг шүүмжлэл дагуулж байсан бөгөөд зураач Стив Белл түүнийг асар том цагаан медузагаар дүрслэн зурсан цуврал зураг нь нэлээд шуугиан тарьсан юм.

Дашрамд дурьдахад байгальд хамгийн түгээмэл тархсан, олонд танигдсан тунгалаг биет амьтан бол медуза буюу цэлцгэнүүр загас юм. Медузагийн биеийн 95 хувь нь уснаас бүрддэг. Эл өвөрмөц бүтэцтэй бяцхан амьтан нь тархи, зүрх, яс, нүдгүй. Аливаа зүйлийг хэрхэн ялгаж таньдаг нь одоо хүртэл учир битүүлэг хэвээр байна. Гэхдээ медуза нь мэдрэлийнхээ хүчний ачаар хоол тэжээл болон аюул гамшгийг мэдэрдэг бөгөөд хэрэв энэ мэдрэмж нь хоол тэжээл ойрхон байгааг мэдэрвэл түүнийг бүчин авч түүний биен дээр байдаг олон мянган хатгуураар хатган өөрийн болгож авдаг байна. Өөрөөр хэлбэл медузанд халгайтай адил олон мянган жижиг өргөсүүд байдаг бөгөөд халгайнд түлэгдсэнтэй ижил мэдрэмж төрдөг. Далайд усанд сэлж байгаад олон медузаны халдлагад өртвөл амь насаа алдах аюултай байдаг ажээ.

Uno

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button