Н.Мөнхбат Бонд босгох боломж бий, худалдаж авах эрэлт ч байгаа

2014 оны эхний улиралд тус банкнаас ямар ажлууд хийж байгаа талаар мэдээлэл өглөө. 2011 онд байгуулагдсан Хөгжлийн банк өнөөдрийг хүртэл нийт 22 төсөлд санхүүжилт хийжээ. Чингис бондын эх үүсвэрийн санхүүжилтээр нийт 10 төсөл байгаа юм.

Тодруулбал, аймгийн төвүүдийг холбох орон нутгийн авто замын төсөл – 570 тэрбум төгрөг – 369.0 тэрбум төгрөг, Гудамж төсөл -200 сая ам.доллар – 47.6 тэрбум төгрөг, Шинэ төмөр зам төсөл – 200 сая ам.доллар – 164.2 сая ам.доллар, БОИНГ -767 онгоц худалдаж авсан – 115 сая ам.доллар – 84.2 сая ам.доллар, Тавантолгойн цахилгаан станц – 16 сая ам.доллар – 14.8 сая ам.доллар, Эгийн голын усан цахилгаан станц – 34 сая ам.доллар – 2.3 сая ам.доллар, Нийслэлийн инженерийн шугам, дэд бүтцийн төслүүд – 200 тэрбум төгрөг – 101.8 тэрбум төгрөг, Хөнгөн үйлдвэрийн салбарын төслүүд – 172,4 сая ам.доллар – 270.7 тэрбум төгрөг, Төрийн орон сууцны корпорацийн төсөл – 100 сая ам.доллар – 72 тэрбум төгрөг, Дотоодод барилгын арматур, төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх дөрвөн төсөл – 50 сая ам.доллар -0 дүн олгогдсон, Байшин үйлдвэрлэх комбинат /БҮК-1/ төсөл – 14 сая ам.доллар – 14 сая ам.доллар тус тус олгогдсон буюу нийт 11 төсөлд Чингис бондын эх үүсвэрээс санхүүжилт хийгдээд байгаа аж.

Харин Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээс буюу 580 сая ам.долларын Евро бонд болон дүрмийн сангаар Орон нутгийн авто зам, Нийслэлийн авто зам, Шинэ төмөр зам төсөл, Сайшанд АҮЦ, Эрдэнэс Таван толгой, Яармагийн орон сууцны хорооллын төсөл зэрэг нийт 12 төсөл, аж ахуйн нэгжид санхүүжилт хийжээ. Мэдээллийг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат өгсөн бөгөөд танилцуулгын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-888 төсөл хөтөлбөрт зээл олгох журам гарна гэсэн. Хэзээ гарах вэ. Төв банктай хамтарч гаргах уу?

-888 төслийн хүрээнд арилжааны банкуудаар санхүүжилтийг дамжуулж хийнэ гэсэн шийдвэр гарчихсан байгаа. Хөгжлийн банк болон арилжааны банкууд хамтарч ажиллаж байгаа анхны то­хиол­­дол биш. Дээр хэлсэнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлэх хөтөлбөр арилжааны банкуудаар дамжиж хэрэгжиж байгаа.

Урьд нь гарч байгаа хүндрэл бэрхшээл алдаа дутагдлаа засаад 888 төсөл хөтөлбөрөө арилжааны банкуудаар хийгээд явна. Хийгдэж байсан ажил учраас тусгайлсан журам гарна гэсэн зүйл байхгүй. Харин Хөгжлийн банк болон 14 арилжааны банк санамж бичиг байгуулсан. Санамж бичиг зурахыг талууд зөвшөөрсөн учраас удахгүй танилцуулна.

-Төмөр замын санхүүжилт зогсчихсон байгаа. Далангийн ажил 70 хувьтай байгаа ч дээгүүр нь өргөн, нарийн цариг явах эсэх асуудлаас хамаарч зогссон гэж байгаа?

-Шинэ төмөр замын төсөл дээр Чингис бондоос 200 сая ам.доллартай тэнцэх хэмжээний, Хөгжлийн банкны өөрийнх нь эх үүсвэрээс 555 сая ам.долларын эх үүсвэрийг санхүүжүүлэх шаардлагатай гэж хуваарилсан. Түүний дагуу хийгдээд явж байна. санхүүжилт нь дуусаагүй.

Бид ерөнхийдөө дэд бүтцийн ажлуудыг тухайн ажил нь хийгдээд хэрэгжээд дууссан, түүнийг нь зохих байгууллагууд үнэлсний дараа санхүүжилт өгөх байдлаар ажиллаж байна. Далангийн ажил дээр ч энэ зарчмыг баримталсан. Үе шаттай гүйцэтгэлүүд нь дуусаад тодорхой станцуудаар баталгаажсаны дараа санхүүжилтийг олгосон. Бидний зүгээс санхүүжилтийг гацсан гэж ойлгохгүй байна.

-Өнөөдрийн байдлаар Чингис бондын хүүнд хэдэн төгрөг төлж байна вэ. Валютын ханшийн өсөлтөөс хамаарч хүү нь өсөх үү?

-Чингис бонд болон 580 саяын эх үүсвэр дээр хүүгээ төлдөгөөрөө төлөөд явж байна. Чингис бондын хувьд бол тодорхой гэрээ байгуулсны үр дүнд нэг талдаа Монголбанк, нөгөө талд Хөгжлийн банктай байгуулсан гэрээний үр дүнд Чингис бондын эх үүсвэрийг байршуулсан тэр газраасаа тодорхой хэмжээний эх үүсвэр татаад цаашаа хөрөнгө оруулагч нарт төлөөд явж байна.

Хөгжлийн банкны өөрийнх нь гаргасан 580 сая евро бондын хүүг мөн л шууд төлөөд явж байгаа. Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж хүү өсөхгүй. Гадаад валютаар орж ирсэн эх үүсвэр учраас гадаад валютаар нь, зарим тохиолдолд төгрөгт хөрвүүлж ашиглаад, эргэн төлөлтөө мөн тэр зарчмын дагуу хангаад ажиллаж байгаа учраас хүүгийн эргэн төлөлт тал дээр ханшаас болж хэн нэгэн алдагдал хүлээх асуудал үүсээгүй.

Мэдээж анх батлагдсан санхүүжилт нь төгрөгөөр батлагдсан бол тодорхой хугацааны дараа төгрөгөөр эргэн төлөлт хийгдэх бол зардал нь доллараар гарчихсан бол зөрүүний асуудал гарч болно. Хүүгийн хувьд хэзээ төлөхөө мэдэж байгаа учраас ханшийн эрсдэлээ урьдчилан зохицуулаад эрсдэл гарахгүй төлж байна.

-Эрдэнэс Тавантолгой компанид ямар учраас зээл олгосон бэ. Чалькогийн өрийг төлж дуусаагүй байна шүү дээ?

-Чалько-ийн өрөө төлөөд дуусч байгаа юм байна. Нүүрсээрээ өрөө дараад үйл ажиллагаа нь сайн явж байгаа учраас гайгүй болов уу. Мэдээж хэрэг нүүрсний үнэ маш ихээр унаж байгаа нь өрөө төлөхөд асуудал үүсгэж байж магадгүй юм.

Манай олгосон зээлийн эргэн төлөлтөд ямар нэг асуудал гараагүй. Арилжааны банкуудаас авах зээлээс хамаагүй бага хүүтэй учраас эргэн төлөлтөд асуудал үүссэнгүй.

-Бондын санхүүжилт, төслүүдийн үр ашгийг яаж тооцож байна вэ. Самурай бондыг дахиж гаргах талаар ярьж байгаа юм билээ?

-Хөгжлийн банк бодлогын банк хэлбэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс Их хурал, Засгийн газар дээр тодорхой болсон төслүүдийн санхүүжилтийг хийгээд явж байна. Үр ашгийг нь тооцоолсон. Зарим төслүүдийг нэлээн дээр үеэс тооцоолсон байсныг та бүхэн харсан. Санхүүжилтийг гацаахгүйгээр байнга шинэ эх үүсвэр бүрдүүлж ажиллах болно.

-Самурай бонд банк хоорондын бонд мөн үү. Гэтэл Япон, Монголын Засгийн газар хоорондын юм шигээр яриад байна. Ялгаж салгаж өгөхгүй юу?

-Банк хоорондынх гэж нэрлэж болохгүй л дээ. Японы дотоодын иенийн зах зээл дээр гаргасан бонд. Банкууд авсан ч гэсэн энэ нь хөрөнгө оруулагчдын нэг төрөл. Банк, хөрөнгө оруулалтын, даатгалын сангууд авсан. Энэ бондыг Японы олон улсын хамтын ажиллагааны банкнаас энэ бондод 95 хүртэлх хувийн баталгаа гаргасан.

Тиймээс энэ баталгааны ачаар маш бага хүү тогтоолгож чадсан. Хөрөнгө оруулагчдад төлөх хүү маань 30 тэрбум иений жил болгон 1.52 гэж тогтоолгосон нь долларын хүүтэй харьцуулахад хамаагүй бага байгаа юм. Японы олон улсын хамтын ажиллагааны банк манай Хөгжлийн банктай адилхан бодлогын банк.

Засгийн газрын чиглэл бодлогын дагуу ажилладаг. Ерөнхий сайдын Япон улсад айлчилсан албан ёсны айлчлалын хүрээнд хийгдсэн ажил. Манай зээлжих зэрэглэл 1В. Ийм зэрэглэлтэй улсад баталгаа гаргасан анхны тохиолдол гэхээр манай хоёр улсын хамтын ажиллагаа өндөр төвшинд очжээ гэж дүгнэж болно.

-Засгийн газар дахиж бонд гаргахгүй бол эдийн засгийн хүндрэлийг давж чадахгүй гэж байна. Нийслэл бонд гаргах шаардлага байгаа юм уу?

-Нийслэл бонд гаргана гэсэн мэдээлэл байгаа ч нарийн мэдээлэл аваагүй. Төлбөрийн тэнцэл гэдэг утгаар харах юм бол манай улсад 2012 оноос эхлээд гадаад валютын хомсдол гарч ирсэн. Оюутолгой төслийн нэгдүгээр төслийн нэгдүгээр үе шат дуусчихсан.

Жилд хоёр тэрбум гаруй долларыг эдийн засагт шахдаг байсан энэ төслийн хөрөнгө оруулалт дуусчихсан учраас тодорхой хэмжээнд гадаад валютын хомсдол үүссэн юм байна гэж ойлгож байгаа. хөгжлийн банкны бонд, Чингис, Самурай бонд маань өөрөө төлбөрийн тэнцэлд сайнаар нөлөөлсөн.

Үүсээд байсан хатуу валютын хомсдолд сайнаар нөлөөлж, эдийн засаг хүчтэй савлах байсныг тогтвортой байлгаж чадсан. Цаашид дэлхийн эдийн засаг хүчтэй сайжирна гэсэн зүйл харагдахгүй байна. Цаашид яах вэ гэдэг нь тодорхой бус байна. Манайхаас экспортолдог гол бараа бүтээгдэхүүний үнэ ч өсөхгүй байна.

Олон улсын зах зээл дээр бонд гаргах замаар гадаад валютынхаа хэрэгцээг дотоод зах зээл дээр хангах зам нээлттэй байгаа. Энийг ашиглах уу, үгүй юу гэдэг нь өөрөө эргээд бодлогын шийдвэр. Энэ нь өөрийн төвшиндөө яригдаж байна. Биднийг шинээр бонд босгоод ир гэх юм бол бид байнга энэ асуудал дээр ажилладаг учир богино хугацаанд судалж, шинэ валютын эх үүсвэр бүрдүүлэх боломжтой байгаа. Гадаад зах зээл дээр ч гэсэн манай улсын бондыг худалдаж авах эрэлт бий.

-Хөгжлийн банкны өр хэдэн төгрөг болсон бэ. Мөн Чингис бондоос хэдэн төгрөг үлдсэнийг тодорхой тоогоор хэлэхгүй юу?

-Чингис бондоос хуваарилсан үлдэгдэл, хуваарилалтаас үлдсэн үлдэгдэл гэж байна. Зарцуулаагүй үлдэгдэл нь одоогийн байдлаар 1.4 их наяд төгрөгийн үлдэгдэл байна. Санхүүжилт хийх хугацаагаа хүлээгээд гүйцэтгэлээ ирэхийг хүлээгээд байж байна гэсэн үг.

Энэ 1.4-өөс ойролцоогоор 400 тэрбум нь ямар нэг байдлаар Засгийн газраас төсөлд өгч хуваарилаагүй. Доллараар бол 230 гаруй сая ам.долларын эх үүсвэр. Энэ эх үүсвэрийг экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийг санхүүжүүлнэ гээд чиглэл нь гарчихсан.

Энэ шийдвэрийн дагуу арилжааны банкуудтай ажиллаж байна. Арилжааны банкууд өөрсдөө сайн чанартай төслөө гаргаж ирээд эргэн төлөлт нь хийгдэх чадвартай, хэрэгжих бодит төслүүдийг гаргаад ирэхээр санхүүжүүлж эхлэх байх.

-888 төсөл үнэндээ үр ашигтай биш гэх шүүмжлэл гарч байна. Тухайлбал, наймхан төсөл Төв банкны шалгуурт тэнцсэн гэж яриад байгаа шүү дээ?

-888 төслийн санхүүжилтийг таван сарын хугацаанд багтааж гаргана гэж төлөвлөсөн. Төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө ажиллана. Гол ажил нь арилжааны банкуудтай тохирох байсан. Тохиролцоо үр дүнтэй байгаа учраас шийдвэр хурдан гарчих болов уу. ТЭЗҮ-ээ сайн боловсруулсан, эдийн засгийн тооцоо судалгаатай сайн төслүүд нь санхүүжилтээ аваад явах байх.

-Найман төсөл л чанартай гэчихвэл үлдсэн эрсдэлтэй төслүүд дээр Үндэсний даатгалын корпораци баталгаа гаргах гээд байгаа ч юм шиг…?

-Дээр хэлсэнчилэн арилжааны банкуудаараа дамжаад санхүүжилтээ авна. Хөгжлийн банкнаас арилжааны банкны санхүүжүүлэх боломжтой төслүүдийг шууд санхүүжүүлэх нь буруу юм. Арилжааны банкууд санхүүжүүлэх боломжтой төслүүд.

Тэд яагаад чадахгүй байна вэ гэхээр энэ төсөл хөтөлбөрүүд маань тав хүртэлх буюу дунд хугацаанд хэрэгжих юм. Одоо арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээс шалтгаалан хүүгээ өндөр тавьдаг. Тэр хүүгээр эргэн төлөлтөө хангах боломжгүй. Нэг оронтой тоогоор хүүг нь тооцоод дунд хугацаанд эргэн төлөгдөх нөхцлийг хангаад өгчихвөл хэрэгжээд явчих боломжтой.

Энэ төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Чингис, Самурай бондоор дамжуулаад урт хугацаатай, хямд эх үүсвэрийг арилжааны банкуудаар өгч байгаа юм. Арилжааны банкууд тодорхой хэмжээнд эрсдэл авч байгаа. Ямартай ч есөн хувийн хүүтэйгээр эцсийн зээлдэгчид очих гэж байна. Сонгон шалгаруулалт явагдаад дууссан.

Нийт ирсэн 1152 төслөөс шүүгээд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг орлох төслүүдийг ялгаад харахаар 888 байсан. Үлдсэн нь дотоодын хэрэгцээг хангах, импортоор авдаг төслүүд байсан юм. Худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцэлд үр дүн өгөх төслүүд хэрэгжээд явж байна.

888-аас хэдэн гарч ирэх вэ гэдгийг урьдчилж хэлэх аргагүй. Арилжааны банкуудын эхний шалгуурыг давсан төслүүдийг шууд хаяхгүй. Дараа дараагийн үе шатанд дэмжих үйл ажиллагааг явуулна. Энэ шатанд Үндэсний даатгалын корпораци оролцоод л явна.

Даатгал нь эрсдэлтэй зүйлийг бусад тоглогч нарын авч явж чадахгүй зүйлийг даатгах санхүүгийн үйл ажиллагаа. Тиймээс яг одоо эрсдэлтэй гэж үзэж байгаа төслүүдийг зөв зохицуулах, зөв авч явах ажлыг яах аргагүй даатгал хийнэ. Үндэсний даатгалын корпораци нь бусад даатгалын компаниудтай хамтраад ажиллах болов уу.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button