Дөрвөн зуу гаруй эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэжээ

Өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн Шүүхийн тухай багц хуулийн нэг болох Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн дагуу уг зөвлөлийг байгуулсан байна. Эвлэрүүлэн зуучлалаар иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанийг зохицуулах юм.

Тус зөвлөлөөс Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дүрэм зэрэг дүрэм, журмыг батлан гаргажээ. Мөн таван удаагийн сургалтыг зохион байгуулж, 407 эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэж, эрхийн гэрчилгээ олгожээ.

Одоогийн байдлаар иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд орон тооны 42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгаа ба энэ оны хоёрдугаар сарын 04-ний өдрөөс орон тооны бус 365 зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button