Стандартын шаардлага хангасан ТҮЦ-үүд баригдахаар боллоо

оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд төлөөлөн хэрэгжүүлэх журам, нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ байгуулах тухай, Баримлуудыг шилжүүлэх тухай, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай, Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн 60 жилийн ойг тэмдэглэх тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Хурлын эхэнд Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ыг хэлэлцлээ. Улаанбаатар хотод албан ёсны зөвшөөрөлтэй 406 ТҮЦ үйл ажиллагаа явуулдгаас Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт хамгийн олон байдаг аж. Энэ үеэр хотын Ерөнхий менежер Б.Бадрал Улаанбаатар хотод түргэн үйлчилгээний цэг ажиллуулах хэрэгцээ байгаа боловч стандартыг нарийн тогтоож, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах шаардлагтай байгаа. Тиймээс түргэн үйлчилгээний цэгт тавих шаардлага, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, түргэн үйлчилгээний цэгээр худалдаалах бараа бүтгээдэхүүн, үзүүлэх үйлчилгээний жагсаалтыг нарийн тусгасан журам боловсруулсан гэдгийг онцоллоо.

Журамд Дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл ямар байршилд түргэн үйлчилгээний цэгүүд ажиллах болон зөвшөөрлийг олгох юм. Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар тухайн дүүрэгт хэдэн ТҮЦ ажиллахыг хянаж шалган батална. Гэхдээ тухайн газрыг ТҮЦ ажиллуулж байгаа иргэд эзэмшихгүй тул түр газрын зөвшөөрлийн дагуу газар эзэмшлийн хураамжаа төлөх юм. Нийслэлээс дээрх газарт бүтээн байгуулалт, шугам сүлжээний засвар хийх тохиолдолд газраа суллаж өгнө. ТҮЦ нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан нэг маягийн дизайн загвартай байхаас гадна галын аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байна гэж заажээ.

Уг асуудлыг Тэргүүлэгчид ярилцан тухайн журамд хуулиар хориглоогүй бараа, ажил үйлчилгээ борлуулна хэмээн оруулсан юм. Түүнчлэн ТҮЦ нь зөөврийн бие засах газартай байна гэж тусгасан байна. Мөн түргэн үйлчилгээний цэгийн гадна талд зориулалтын хогийн сав байршуулж, таван метр хүртэлх тохижилт, цэвэрлэгээ, цэцэрлэгжүүлэлт хийхээр тусгав. НИТХ-ын Тэргүүлэгчид уг журамд түргэн хоол борлуулах талаар багтаагүйд шүүмжлэлттэй хандсан юм. Гэвч хүнсний аюулгүй тухай хуулинд зориулалтын тоноглолтой зөөврийн байгууламжинд түргэн чанарын хоол хүнс борлуулахыг зөвшөөрдгөөс бусад тохиолдолд хориглодог байна. Уг асуудлыг Тэргүүлэгчид ярилцан тухайн журамд хуулиар хориглоогүй бараа, ажил үйлчилгээ борлуулна хэмээн оруулсан юм. Түүнчлэн ТҮЦ нь зөөврийн бие засах газартай байна гэж тусгасан байна.

НИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэн ярилцаад дээрх журам батлагдсан өдрөөс ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл авч байгаа иргэд дээрх журмыг мөрдөнө. Харин одоо ТҮЦ ажиллуулж байгаа иргэд энэ оны наймдугаар сарын 1 гэхэд стандартын шаардлага хангасан ТҮЦ-тэй болох гэнэ. Дээрх хугацаанд дээрх журмын хэрэгжилтыг биелүүлэгээгүй ТҮЦ-ийг хаах ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button