Макс-Өргөө компанийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа яллагдагчаар татагджээ

Crown center- нэртэй өндөр барилга бий. Уг барилгаас унагасан төмөр замаар явсан Land Cruiser-200 автомашины жолооч залуугийн аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарч, олон нийтийг цочирдуулсныг уншигчид санаж буй биз ээ. Энэ хэргийг шалгах үйл явц ямар шатандаа байгаа талаар болон бусад асуудлаар бид сурвалжиллаа. Энэ хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж буй юм.

Эх сурвалж 1. Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсийн Урдчилан сэргийлэх ахлах байцаагч, хошууч Ч.Гүнчин-Иш

Хэрэгт холбогдуулаад ямар ямар хүмүүсийг шалгаж байна вэ?

– Мээж гласс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, тус компанийн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг шалгасан гэсэн мэдээлэл надад байна. /Мээж гласс ХХК нь хэрэг гарах үед барилгын гадна талын шилэн фасадны ажлыг хийж байсан/

Хэргийг шалгах явц аль шатандаа байгаа вэ?

-Дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 183.1-д зааснаар буюу барилгын аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон гэсэн зүйлчлэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр татан шалгасан. Хэргийг шалгаж дуусаад холбогдох бүх материал, хавтаст хэргийг Дүүргийн прокурорын I хэлтэст хүргүүлсэн байгаа.

Эх сурвалж 2. Чингэлтэй дүүргийн прокурорын I хэлтсийн хяналтын прокурор Ж.Сандагсүрэн

Энэ хэрэгт Макс-өргөө компанийнханд эрүү үүсгэсэн үү?

-Мээж гласс болон Fassad in гэх туслан гүйцэтгэгч компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч, хэргийг прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр ирүүлсэн байгаа. Мөн энэ хэрэгт холбогдуулаад Макс-Өргөө компанийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа, Хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтан н.Баярмаа нарыг яллагдагчаар татсан. Үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Эх сурвалж 3. Нийслэлийн өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар

Энэ барилгын газрыг анх ямар хүмүүс нэр дээрээ авч байсан байна вэ?

-2011 онд Нийслэлийн Засаг даргын 257 тоот захирамжаар Макс-өргөө компани таван жилийн хугацаатай эзэмшигчээр авч байсан байна.

Одоо энэ газар Макс-өргөө компанийнх хэвээрээ байгаа юу?

-Тийм ээ. Эзэмшигч Макс-Өргөө гэж явж байгаа.

Талбайн нийт хэмжээ хэд вэ?

-Албан ёсоор нийт газрын хэмжээ нь 3300 метр квадрат байгаа.

Албаны эх сурвалжууд ийм мэдээлэл өгч байна. Холбогдох хяналтын байгууллагаас барилгын ажлыг зогсоочихоод байхад хууль зөрчин үйл ажиллагаа явуулснаар осол гарсан гэдгийг албаны хүмүүс мөн хэлж байгаа юм. Тодруулбал, Crown center-ын барилгын ерөнхий гүйцэтгэгч Зуншин ХХК нь Макс Өргөө ХХК-тай хийсэн 12/8 дугаартай гэрээний дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс ажлаа эхлүүлсэн байдаг. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус барилгын ажлыг 2013 оны долдугаар сарын 1-ээс түр зогсоожээ. Яагаад зогсоосныг дараах эх сурвалжаас тодрууллаа.

Эх сурвалж 4. МХЕГ-ын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Н.Оюунчимэг

Барилгын ажлыг түр зогсоосон байх үед дур мэдэн ажлаа хийснээс хүний аминд хүрсэн осол гарсан гэж байгаа. Тухайн үед ямар учраас барилгын ажлыг зогсоож байсан юм бэ?

-Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж магадлал хийгдээгүй зураг төслөөр барилгыг барьж байсан. Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2013 оны долдугаар сарын 01-ний өдрийн 06/103/44 дугаартай актаар түр зогсоосон байсан.

Ийнхүү холбогдох хяналтын байгууллагаас барилгын ажлыг түр зогсоочихоод байхад, гадна талын шилэн фасадны ажлыг хийлгэхээр Мээж гласс ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, Fassad in компанийн захирал Ким Хэ Жун нартай Макс-Өргөө компанийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа гэрээ байгуулсан байна. Барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргаж, ажил эрхэлж болохгүй гэж албан ёсоор мэргэжлийн байгууллагаас нь шийдвэр гаргачихаад байхад, Макс Өргөө компанийхан дур мэдэн улсын хууль дүрмийг зөрчин байж ажил эхлүүлсэн нь хүний санаанд багтахгүй аймшигтай осол гарах нөхцлийг бүрдүүлсэн нь илтэд ойлгомжтой байгаа юм.

Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шиг ажлаа зогсоо гээд үүрэгдчихсэн байхад хууль журам зөрчин байж мөнгөний төлөө улайраагүй бол нэгэн сайхан залуу харамсалтайгаар хорвоог орхихгүй байх байсан биз ээ.

Барилга дээр осол гарч, хүний амь эрсдэхэд захиалагч нь гүйцэтгэгч рүүгээ хамаг хэргийг чихээд өнгөрдөг байдал манай улсад газар авсан. Макс группийн хувьд ч энэ байдлыг давтахгүй гэх баталгаа байхгүй. Юутай ч хэрэгт хяналт тавьж буй прокурорын хэлснээр Макс-Өргөө компанийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяаг яллагдагчаар татсан байна.

Хэрвээ прокуророос хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүй бол энэ хэрэг ирэх тавдугаар сард шүүхээр орно. Тэр үед гэмгүй нэгэн залуугийн амь насыг авч одсон ослын буруутнаар хэн тодрохыг харж байя.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button