Хилийн тагнуулын ажилтанг зодсон асуудлыг шалгаж байна

Энэ талаар Хилийн хамгаалах ерөнхий газраас тодруулахад Ийм асуудал гарсан нь үнэн. Гэхдээ хэн нь зодсон болохыг нь мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллага дээрх хэргийг шалгаж байгаа учраас манайхаас мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Үүний дагуу ЦЕГ-аас тодруулга авсан юм. ЦЕГ- ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын албанаас томилогдсон албаныхан Хөвсгөл аймагт ажиллаж байгаа. Ирэх пүрэв гаригт энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой гэлээ.

Ямартай ч Хөвсгөл аймагт Цагдаагийн албан хаагч, хилийн тагнуулын хэлтсийн ажилтан холбогдсон зодооны хэрэг гарчээ. Гэхдээ одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байгууллага алга. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр зодуулсан гэх албан хаагч Улаанбаатар хотод эмчлүүлэхээр ирсэн байна.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button