Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлахыг дэмжлээ

хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцууллаа.

Тамхины тахлын тархалт, түүнтэй холбоотой өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын санаачлагаар 1999 оноос эхлэн Тамхины хяналтын суурь конвенцийг боловсруулан 2003 онд ДЭМБ-ын 56 дугаар чуулганаар ДЭМБ-ын гишүүн 192 орон санал нэгтэй батлан 2005 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш 2014 оны эхний сарын байдлаар дэлхийн 177 орон элсчээ.

Уг протокол нь тамхин бүтээгдэхүүний хууль бус нийлүүлэлтийн сүлжээг хянах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд түүнд оролцогч улсууд ийм худалдааг багасгах, цаашдаа бүрэн устгах хяналтын системийг бүрдүүлэх үүрэг хүлээх юм байна. Тамхин бүтээгдэхүүний хууль бус үйлдвэрлэл, хил давуулах худалдаа зэрэг гэмт хэрэг нь тамхины хяналтад саад болж, эрүүл мэндийн тогтолцоо, хууль ёсны орлогод хохирол учруулж буй байдалтай тэмцэхэд уг протокол ач холбогдолтой ажээ.

Протоколыг дэмжин Монгол Улсыг төлөөлөн 2013 оны 11-р сарын 01-ны өдөр НҮБ-ын Нью-Йорк дахь төв байранд НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч О.Оч гарын үсэг зурж, Монгол Улс гарын үсэг зурсан 37 дахь улс болсон байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Дэмбэрэл нар асуулт асуусан. УИХ-ын гишүүн О.Баасанхүү архи, тамхины орлогын тодорхой хувиар санхүүждэг Эрүүл мэндийг дэмжих сангаас тамхины хор холбогдлыг таниулах сурталчилгааг явуулдаг хэмээгээд энэ эрхийг чухам ямар компанид олгож байгааг тодруулж байлаа. Эрүүл мэндийн сайд Н.Удвал, архи тамхины хор хөнөөлийг тодорхойлох мэргэжлийн судалгаа болох хамгийн том ажлыг ЭМШУИС-иар хийлгэдэг бөгөөд бусад ажлыг хуульд зааснаар, сонгон шалгаруулалтын үндсэн дээр явуулдаг хэмээн тайлбарлалаа. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, энэхүү протоколыг соёрхон баталснаар манай улсын зүгээс ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ хэмээн лавласан. Протоколд нэгдэн орсноор манай улсын хувьд тамхин бүтээгдэхүүний худалдааг багасгах, цаашдаа бүрэн устгах хяналтын системийг бүрдүүлэх үүрэг хүлээх юм байна. Дээрх протоколыг соёрхон баталснаар сөрөг гэхээсээ эерэг нөлөөлөл бий болно гэж сайд хэлээд үр дагавар нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлснөөр илэрнэ гэж тодотгосон. Байнгын хороо ийнхүү хэлэлцээд хуулийн төслийг соёрхон батлах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй гэж үзлээ.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button