Хойд Солонгос цөмийн туршилт хийж болзошгүй

хөдөлгөөн ажиглагдах болсон тухай мэдээллээ. Мэдэгдэлд цөмийн туршилт хийдэг баазад хөдөлгөөн идэвхижсэн нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Япон болон Өмнөд Солонгост энэ долоо хоногийн сүүлээр хийх айлчлалтай холбоотойгоор гэнэт цөмийн туршилт хийх эсвэл зүгээр дүр эсгэж байж болох юм гэсэн байна.

Өмнө нь Хойд Солонгос 3 удаа цөмийн туршилт явуулж байсан бөгөөд хамгийн сүүлд 2013 оны 2 сард хийсэн туршилтаас хойш Солонгосын хойгийн асуудал ихээхэн хүндэрч байгаа билээ.

2006 болон 2009 онд хийсэн цөмийн туршилтуудын дараа НҮБ-аас Пхеньянд тодорхой хоригуудыг тавьсаар ирсэн боловч энэ нь зөвхөн Хойд Солонгосын ард иргэдийн амьдралд хүндээр тусч байсан бөгөөд цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдалд дорвитой эсэргүүцэл болж чадахгүй байсаар ирсэн. Мөн Солонгосын хойгийг цөмын зэвсэггүй бүс болгох талаар хийсэн 6 талт хэлэцээр ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй юм.

Өнгөрсөн сарын сүүлээр сүүлээр Пхеньян шинэ хэлбэрийн цөмийн зэвсэг бүтээж байгаа талаар мэдэгдсэн бөгөөд чухам шинэ хэлбэр гэдэг үгээрээ ямар санаа илэрхийлсэн нь учир битүүлэг хэвээрээ байна. Хэдийгээр 3 удаа цөмийн зэвсэг туршсан ч пуужингаар тив алгасан тээвэрлэх хэмжээний жижиг цөмийн цэнэгт хошуу одоохондоо хийж чадаагүй байгаа гэж шинжээчид үзэж байгаа юм.

Uno

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button