Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн болно

Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөнийг МҮЭСТО-ны Бага танхимд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын хүн амын болон үйлдвэр, аж ахуйн газруудын төвлөрөл ихэссэнээс нийслэлийн ногоон байгууламж, экологийн үнэ цэнэ буурч, төрөөс баримтлах тодорхой бодлогогүйгээс цэцэрлэгжүүлэх ажил үр дүнгүй болсоор байна. Улмаар нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 20м2 нэмэгдүүлэх зэрэг тодорхой зорилтуудыг УИХ-ын Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөрт тусгасан байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн аймаг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, бүх нийтээр мод тарих үйл ажиллагааг зохион байгуулах тухай зарлигууд бий.

Монгол улсын хувьд ногоон байгууламжийн ажлыг зөвхөн нийслэл хотын асуудал мэтээр ойлгогддог цаг үе өнгөрч аймаг, орон нутагт хот суурин газрын төлөвлөлттэй уялдсан цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа билээ.

Жишээ нь, жил бүр зохион байгуулдаг бүх нийтээр мод тарих өдрөөр иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотой тарьсан мод, бутыг арчлах, хамгаалах зардалгүйгээс устаж үгүй болсоор өнөөдөр хийсэн ажлын үр дүн тухайн жилдээ л үгүй болдог уламжлалтай боллоо. Өөрөөр хэлбэл субботник-ийн зарчмаар цэцэрлэгжүүлэлт хийдэг арга барилыг өөрчилж төрийн болон сайн дурын хандивын хөрөнгийг үр дүнтэй зарцуулах шаардлагатай.

Иймд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг төрийн болон мэргэжлийн байгууллага, иргэд, сайн дурын бүлэглэлүүдийн оролцоог хангасан мэргэжлийн түвшний үйл ажиллагаа явуулахад тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцэх зорилгоор Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.

Зөвлөгөөнөөс холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх зөвлөмж, олон нийт, ард иргэдэд хүргүүлэх уриалга гаргах юм.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button