Чөлөөтийн өсвөр үеийн тивийн АШТ-д хүч үзэх тамирчид тодорчээ

2014 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр энэ оны тавдугаар сарын 8-11-нд Тайланд улсын Чонбури мужийн төв Муанг хотын Спортын ордонд болох юм.

Хөвгүүдийн ХҮI тэмцээн нь 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100, охидын ХIII тэмцээн нь 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг жинд аваргаа тодруулна. Үүнээс хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100 кг, охидын 46, 52, 60, 70 кг-д Хүүхдийн зуны II олимпийн наадмын тивийн сонгон шалгаруулалт болно.

Энэ тэмцээнд оролцох манай багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, хөвгүүд, 42 кг-д Б.Отгонбаяр /Увс аймаг, өсвөрийн улсын аварга/, 46 кг-д Н.Насанбуян /Дархан-Уул аймаг, Мега-Старс клуб, өсвөрийн улсын аварга/, 50 кг-д Б.Ариунболд /БТСДуС, өсвөрийн улсын аварга/, 54 кг Ч.Сүрэнжав /СХД, Ирээдүй цогцолбор сургууль, Монгол туургатны хүүхдийн спортын наадмын мөнгө, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт/, 58 кг-д Э.Цэрэнтогтох /Орхон аймаг, Ирээдүйн одод спортын дунд сургууль, Монгол туургатны хүүхдийн спортын наадмын мөнгө, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт/, 63 кг-д С.Энхболд /Арслан клуб, өсвөрийн улсын аварга/ 69 кг-д М.Цогтгэрэл /Орхон аймаг, Ирээдүйн спортын одод спортын дунд сургууль, өсвөрийн улсын аварга/, 76 кг-д Занданбудын Сумьяабазар /Арслан клуб, өсвөрийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт/, 85 кг-Н.Галсандорж /Завхан аймаг, өсвөрийн улсын аварга/, 100 кг-д Б.Бямба-Эрдэнэ /Орхон аймаг, Хангарьд клуб, өсвөрийн улсын аварга/ нар аваргын алтан медалийн эзэд болов.

Харин охидоос 38 кг-д О.Пүрэвжаргал /БЗД, өсвөрийн УАШТ-ий хүрэл медальт/, 40 кг-д Ц.Лхамхүү /Баянхонгор аймаг, өсвөрийн УАШТ-ий хошой хүрэл медальт/, 43 кг-д Б.Сэлэнгэ /Орхон аймаг, Ирээдүйн одод спортын дунд сургууль, өсвөрийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт/ 46 кг-д Б.Дөлгөөн /Налайх дүүрэг, Монгол туургатны хүүхдийн спортын наадмын алт, өсвөрийн УАШТ-ий мөнгө, хошой алтан медальт/, 49 кг-д Сүхбаатарын Хулан /Ганьт клуб, өсвөрийн УАШТ-ий хүрэл медальт/, 52 кг-д С.Энхтунгалаг /БТСДуС, өсвөрийн улсын аварга/, 56 кг Нямжаргалын Цэнгэлмаа /Баянзүрх дүүрэг, өсвөрийн УАШТ-ий хошой хүрэл медальт/, 60 кг-д Г.Отгонжаргал /Орхон аймаг, Ирээдүйн одод спортын дунд сургууль, Монгол туургатны хүүхдийн спортын наадам болон өсвөрийн улсын аварга/, 65 кг-д Э.Даваанасан /БТСДуС, өсвөрийн улсын аварга/, 70 кг-д Г.Ариунжаргал /Архангай аймаг, өсвөрийн улсын аварга/ нар шалгарсан байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button