Тамын тогоо-нд малчид хүртэл орж ирэв

Улаанбаатарыг зорин ирж хэвлэлийн бага хурал хийсэн малчин Г.Бадарч Манай эдийн засгийн гол түшиг тулгуур нь мал аж ахуй. Малчин ард түмэн зуд турханд амь насаа өргөн байж малаа өсгөхөөр хөдөлмөрлөдөг юм. Гэтэл мал өссөн нь хуц, ухны ажил гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлсэн. Хуц ухнаас дор үзэгдэн доромжлогдсон малчдын өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ С.Бямбацогтыг малчин түмнээсээ уучлал гуйхыг шаардаж байна. МАН өнөөдрийг хүртэл энэ үгийг дэмжиж байгаа мэт таг дуугүй байгаад харамсаж байна хэмээн галтай буулаа.

Уг нь бол МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Малыг Ерөнхий сайд, Засгийн газар өсгөөгүй. Цаг агаарын тааламжтай байдал, дээрээс нь Засгийн газраас үл хамаарах малчдын хөдөлмөр, ерөнхийдөө бол хуц, ухнын ачаар малын тоо өссөн гэсэн агуулгаар үг хэлсэн юм.

Гэтэл малчин Г.Бадарч энэ үгийг өөрийгөө доромжилж байна гэж үзжээ.

Хэвлэлийн хуралд малчин Г.Бадарчаас гадна Монголын малчдын хөгжлийг дэмжих холбоо оролцсон юм. Холбооны тэргүүн Т.Мөнхдэлгэр 2014 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өгөх үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт малыг малчин биш хуц ухна өсгөдөг хэмээн малчин түмнийхээ хөдөлмөрийг үгүйсгэж, малчин ард түмнээ доромжилсон тул өнөөдрийн хэвлэлийн хурал хийхэд хүргэлээ хэмээн мэдэгдсэн.

Дээрх үйл явцаас улстөрийн намууд малчдыг хүртэл тамын тогоо-ндоо татан оруулсан дүр зураг харагдаж байна. Татагдан орж байгаа малчид ч бас хөөрхийлөлтэй юм шиг.

Ц.Шижир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button