Эвлэрлийн хугацаа гэх заалтыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас хасах шаардлагатай гэв

өрнүүллээ. Хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж, УИХ дахь эмэгтэй гишүүд оролцож санал бодлоо илэрхийллээ.

Канадын Гадаад харилцаа, худалдаа, хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг дэмжих төслийн хаалт болгож Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл сэдэвт хэлэлцүүлгийг хийсэн байна.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нээж үг хэлсэн бөгөөд Миний улс төрчийн карьерт эмэгтэйчүүдийн асуудал нөлөөлсөн нь сэдвээр Канадын парламентын гишүүн, сайд асан Мари Коллинc илтгэл тавилаа.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн шинэчлэл сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хамгаалал сэдвээр ХЗЯ-ны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Г.Оюунболд, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн манлайлал сэдвээр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нар илтгэл тавьж хэлэлцүүлэн, оролцогчид санал бодлоо солилцсон юм.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд маргаанаа шүүхээр таслуулахаар хандахад Эвлэрлийн хугацаа өгдөг байна. Эвлэрлийн хугацаа нь гурван сар байдаг. Гэтэл гурван жилийн турш эхнэрээ зодсон нөхөр гурван сарын хугацаанд ухаажиж дахин гар хүрэхгүй гэх батлагаагүй байгаа нь Эвлэрлийн хугацаа гэх заалтыг хуулиас хасах шаардлагатайг харуулж байгааг зарим гишүүд хэлж байв.

УИХ-ын дахь эмэгтэй гишүүд Канадын Гадаад харилцаа, худалдаа, хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийг дэмжих төслийн хүрээнд ийнхүү нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаагийн зэрэгцээ ирэх Даваа гарагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төлөөлөл болон албаны бусад төлөөлөгчид оролцсон теле-хэлэлцүүлэгт оролцоно.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button