ЭЕШ-ын хуваарь гарлаа

Урьдчилсан тооцоогоор энэ жилийн ерөнхий эрдмийн шалгалтад 38 мянга гаруй хүүхэд бүртгүүлнэ хэмээн үзэж байсан ч 37 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ. Энэ жилийн ЭЕШ-ийн бүртгэлд бүртгүүлэгчид нийт 10 хичээлээс өөр өөрийн сонголтоор шалгалт өгнө. Тодруулбал, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгох юм.

Цахим бүртгэлээр бүртгүүлсэн шалгуулагч хувийн мэдээллээ буруу оруулсан тохиолдолд тавдугаар сарын 1-ний дотор залруулах боломжтой бөгөөд шалгалтын хичээлийг солих, засах боломжгүй юм байна.

Ирэх сарын 15-наас хойш суудлын хуваарийг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудас руу орж өөрсдийнхөө нууц кодыг ашиглан нэвтэрч хэвлэж авах юм. ЭЕШ орон даяар зургадугаар сарын 14-ний 1200 цагт монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх юм.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button