Өнөөдөр болох үйл явдал

ДЦС-4-ын 50-124 МГв-ын өргөтлгөлийн үйл явцтай газар дээр танилцана. Сэтгүүлчдийг өглөө 0900 цагт Соёлын төв өргөөний хойд талаас автобусаар авч явна. Өдөр 1300 цагт буцааж хүргэж өгнө. Утас 99773800, 88008516

1000 цагт эхний болон 2 дахь жилдээ ажиллаж байгаа сургалтын менежерүүдийн сургалт Багшийн хөгжлийн ордог 605 тоотод эхэлнэ. Энэхүү сургалтанд Зүүн болон Хангайн бүсийн нийт 78 менежерүүд хамрагдаж байгаа юм. Утас 97113649

1000 цагт Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Олон улсын техник технологийн номын үзэсгэлэнг ШУТИС-ийн төв байрны арын Open air талбайд зохион байгуулах юм байна.

1100 цагт Эдийн Засгийн Хөгжлийн Яамны Инноваци, Төр-Хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.БЭХБАТ 11 11 төв-д ажиллана.

1100 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Нийслэл болон дүүргийн өмнөх Засаг дарга нар, газрын албаныхан эрх мэдлээ урвуулан ашиглаж Гачууртын иргэдийг ихээхэн хохироосон талаар Иргэдийн төлөөлөл Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.

1100 цагт Улаанбаатар хот аялал жуулчлалыг хөгжүүлж 2030 он гэхэд жилдээ 5 сая жуулчин хүлээн авах зорилт бүхий Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар сэтгүүлчидтэй Зангиагүй уулзалт хийнэ. Уулзалт Хангарьд ордны 14 давхарт болно. Утас 88781218, 325044

1100 цагт Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал НЗДТГ-ын А танхимд болно. Хурлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бар, цэнгээний газар, зочид буудлуудад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаар танилцуулга хийнэ. Утас 91040607 325044

1100 цагт МАХН-ын удирдлагууд Германы Эбэртийн сангийн төлөөлөгчидтэй гэрээ хийж гарын үсэг зурна. Арга хэмжээ МАХН-ын төв байранд болно.

11.00 цагт Mongolnews мэдээллийн төвд Малайз улсад байгаа монгол иргэдийн аюулгүй байдлын төлөө ТББ-ууд нэгдсэн талаар Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан залуучуудын холбооноос мэдээлэл хийнэ.

11.30 цагт Mongolnews мэдээллийн төвд Тэнгэрийн холдинг ХХК-ийн захирал Х.Анхбаярын болон АТГ-ын явуулж байгаа үйл ажиллагааны талаар Х.Анхбаярын өмгөөлөгч, ар гэрийнхэн хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт Mongolnews мэдээллийн төвд ТВ-8 телевизийн найман жилийн ойд зориулсан хэвлэлийн хуралд урья.

1230 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Чингис бонд, Самурай бондын гэрээг олон нийтэд ил болгохыг шаардсан иргэд хэвлэлийн бага хурал зарлалаа.

1300 цагт Уншъя, Эргэцүүлье шилдэг шүүмж, сэтгэгдэл бичих уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа Интерном номын дэлгүүрийн төв салбарт болно.

1600 цагт ШУТИС, ҮТДС-ийн уран бүтээлч багш нар Тэнхлэг – 2014 үзэсгэлэнгээ урлаг сонирхогч, үзэгч олондоо толилуулна.

Утас 327474

1600 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хурлын танхимд Монгол Улсад генерал цол бий болсны 70 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн ЗДТГ Цэргийн штаб генералууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Утас 99767480

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button