Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн барилгыг буулгана

Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн барилгыг шинээр барихтай холбогдуулан улсын Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Онцгой байдлын газрын балансад бүртгэлтэй хавсралтад заасан нийт 108,222,240 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга, байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.

Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг нийслэлийн Онцгой байдлын газар, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button