Эмнэлгүүдийн даргыг томилж чадахгүй байгаа нь эмгэнэл болж байна

сайдыг шүүхэд өгч маргаан үүсгэж байсан гээд хангалттай байна. Өөрөөр хэлбэл, үүнээсээ болоод тэрбээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад нэр дэвших эрхгүй баймаар юм. Эрүүл мэндийн сайдтай хамааралтай асуудал нь анхан шатны шүүхээр хэрэгсэхгүй болсон. Үүний дараа давж заалдана хэмээн мэдэгдэж байснаа больчихсон. Үүнийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаар наймаалцсан болов уу гэж хардаж ч болохоор.

Бас болоогүй ээ, өөрөө Нийслэлийн эрүүл мэндийн засгийн даргад нэр дэвшээд зогсохгүй өөрийн эгч, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ц.Анхтуяаг ГССҮТ-ийн даргын албан тушаалд өрсөлдүүлэхээр бүртгүүлжээ. Сонгон шалгаруулалт өчигдөр эхэлсэн. Эндээс ямар хариу гарахыг харах л үлдэж байна. Хэрэв Ц.Анхтуяа ГССҮТ-ийн даргаар томилогдвол Ц.Энхбаярын эрх мэдэл том юм аа гэж хэлэхээс аргагүйд хүрнэ.

Бас нэг сонирхолтой мэдээлэл байна. Энэ нь ГССҮТ-ийн даргад өрсөлдөх хүмүүсийн дунд А.Мөнхтайваны нэр дахин орсон байгаа юм. Уг нь тэрээр ГССҮТ-ийн даргаар томилогдсон. Гэвч ар гэрийн гачигдлын улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдлөө хэмээсэн тайлбарууд гарч байлаа. Тэгвэл А.Мөнхтайван яагаад дахин нэр дэвших болсон бэ. Эсвэл өмнө нь даргаар томилогдох үед гадны ямар нэгэн шахалт дарамт байгаад татгалзаж байв уу.

Энэ бүх маргаантай асуудлуудаас болоод хагас жилийн хугацаанд ГССҮТ-ийн үйл ажиллагаа доголдож, эмчилгээ хийлгэхээр ирсэн олон иргэд хохирогч болж байгааг эмч нар нь хэлж байгаа. Уг нь нэг эмнэлгийн даргыг сонгоход улс төржих ямар ч шаардлага байхгүй гэж Эрүүл мэндийн сайд Н.Удвал олон удаа хэлсэн ч Гэмтлийн эмнэлгийн даргын асуудалд үнэхээр их улс төржчихлөө. Одоо залгаад Нийслэлийн эрүүл мэндийн газрыг удирдлагатай болгох гэж улс төржих нь.

Ер нь Монгол Улсын төрийн яам /Эрүүл мэндийн яам/, Төрийн албаны зөвлөл нь иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд цаг наргүй зогсч байх ёстой эмнэлгүүдийн даргыг томилж чадахгүй, ингэтлээ новширч байна гэдэг гүн эмгэнэл юм даа.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button