О.Нарантуяа 25 сая төгрөгийн ТҮЦ-үүдийг шахахгүй

Журамд дүүргээс зөвшөөрөгдсөн байршилд ТҮЦ ажиллах бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан загвартай байна гэж заасан.

Найман сарын нэгнээс хэрэгжих журам шинээр байгуулах ТҮЦ-үүдэд стандартын дагуу шаардлагыг тавих бол хуучин ТҮЦ-үүдэд дүүргийн Худалдаа үйлчилгээнийхэн сайжруулах чиглэл үүрэг өгч шат шатны дамжлагатай ажлуудыг хийх юм байна.

Журамд ТҮЦ-үүдийн үйлчилгээний талбай нь 10 метр квадратаас багагүй, дотроо ариун цэврийн өрөөтөй байх шаардлагатай, орчныхоо таван метрийн зайг тохижуулсан байх ёстой гэсэн үүргийг өгсөн байна. Худалдаа эрхлэгчдийн зүгээс өмнө нь 25 сая төгрөгийн ТҮЦ оруулж ирсэн нь ТҮЦ-үүдийн стандартыг өөрчлөх нэрээр хэн нэгний бизнес хэмээж байгаа.

Энэ талаар НЗАА-ны хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас тодруулахад 25 сая төгрөгийн ТҮЦ-үүдийг Нийслэлээс зөвшөөрөөд, заавал энэ ТҮЦ-үүдийг тавь гэсэн шийдвэр гараагүй хэмээн тайлбарлалаа.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button