Өнөөдрөөс долоон чиглэлд микроавтобус явахгүй

Тэгвэл өнөөдрөөс эхлэн долоон чиглэлийн микроавтобусны хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын тээврийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Хишигээгээс тодруулахад 2016 он гэхэд шугаманд явж байгаа микро автобуснуудын 90 хувь нь жагсаалтаас гарна . Учир нь насжилтын хувьд авч үзэхэд одоо үйлчилгээнд явж байгаа микроавтобуснууд үйлдвэрлэгдсэнээс хойш 12 жил явсны дараа хүн тээвэрлэх боломжгүй болж байгаа. Өнгөрсөн онд 100 микроавтобус үйлчилгээнээс хасагдсан гэлээ.

Тодруулбал, 3, 4-р хорооллын ахуй үйлчилгээнээс 100 айлын чиглэлд микроавтобус үйлчлэхгүй юм байна. Том оврын автобус явах газарт 5-6 микроавтобус явж байгаа нь замын хөдөлгөөний эрчмийг ихэсгэх, автобусны буудлуудад бөөгнөрөл үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй учраас тэднийг ийм байдлаар зохицуулалт хийж байна гэж албаныхан мэдээллээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button