SEWOL гаталга онгоцны талаар шуугиан тарьсан мэдээ

тарьсан мэдээлэл цацагдлаа. Одоогийн байдлаар онгоцыг огцом 45 хэмээр эргүүлснээс болж ачааны хэсэгт давхарлан ачсан байсан чингэлэгүүд нэг тал руугаа нуран унаснаас болж хөлөг онгоц хазайн осолдоход хүрсэн гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа бол хамгийн хачирхалтай нь ослын тухай анхны дуудлагыг усан онгоцны багийнхан бус тус усан онгоцоор зорчиж байсан нэгэн хүү яаралтай тусламжийн утсанд мэдэгдэж усан онгоц живж буй талаар мэдээлсэн явдал юм. Тэр хүү яаралтай тусламжийн утсанд холбогдсон даруйдаа Бидэнд туслаач! Бид живж байна гэсэн байна. Энэ дуудлага ирснээс 3 орчим минутын дараа SEWOL гаталга онгоцноос ослын дуудлага өгсөн хэмээн Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ. Одоогоор энэ хүүгийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм байна.

Хөлгийн багийн 9 гишүүдийг бүгдийг баривчилсан байгаа бөгөөд осол болох үед яагаад хамгийн туршлага багатай 3-р хүн жолооний ард байсан, яагаад ослын үед хэрэглэх ёстой аврах завьнуудыг хэрэглээгүй, яагаад зорчигчдыг байсан байрандаа байж байх тухай заавар өгсөн гэсэн асуултуудад тайлбар авч байгаа ажээ.

Лхагва гаригийн өглөөний байдлаар амь үрэгдсэн 128, сураггүй байгаа 174 хүн байна. Хамгийн харамсалтай нь аврагдсан хүний тоо осол болсны маргаашнаас эхлэн огт нэмэгдсэнгүй.

Uno

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button